О.Бурмаа яллаа
Бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбек улсын нийслэл Ташкент хотын “Гимнастикийн ордон”-д үргэлжилж, эмэгтэйчүүдийн 53 кг, 58 кг, 75 кг-ын жингийн барилдаанууд болж байна. Тэмцээний 75 кг-ын жинд эх орноо төлөөлөн хүч үзэж буй ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, МУГТ О.Бурмаа ялалт авлаа. Тэрбээр дараагийн даваанд дэлхийн олон удаагийн аварга Болгар улсын бөх Станка Златеватай барилдахаар болжээ. Түүнийг ялбал зооны аваргын төлөө барилдах эрхтэй болно.
ар
Харин тэмцээний 53 кг-ын жинд хүч үзсэн ДАШТ-ний мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа, 58 кг-ын жинд барилдсан ДАШТ-ний хошой хүрэл медальт, МУГТ Т.Мөнхтуяа нар ялагдал хүлээлээ.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ