О.Бурмаа хошой хүрэл медальт бөх боллоо
Узбек улсын Ташкент хотын “Гимнастикийн ордон”-д өчигдөр сонгомол барилдаан, эрэгтэй эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний эмэгтэй 53 кг, 58 кг, 75 кг-ын жингүүдийн барилдаан болов. Манай гурван бөх дэвжээнд гарснаас 75 кг-ын жинд хүч үзсэн МУГТ О.Бурмаа хүрэл медалийн тавцанд зогсож, алтан соёмбот далбаагаа дэлхийн аваргын тэнгэрт гурав дахь удаагаа мандууллаа.
а
Тэрбээр дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт бөх болж төрмөл бөх гэдгээ нотлон, элэг нэгт монголчуудаа баярлуулав.
Монгол Улсын гавъяат тамирчин О.Бурмаадаа баяр хүргэе.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ