Бага хурлын гишүүдийг хүлээн авч уулзлаа
Монгол улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 24 жилийн ойн өдөр маргааш тохионо. Энэ өдрийг угтан Улсын Бага Хурлын дарга, БНМАУ-ын Дэд Ерөнхийлөгч асан, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж өнөөдөр Бага хурлын гишүүд болон Тамгын газарт ажиллаж байсан ахмадуудыг өрөөндөө хүлээн авч уулзлаа. Энэ үеэр маргааш тохиох ойн өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх, ирэх онд 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд түүхэн баримтат кино,эрдэм шинжилгээний бага хурал, ном товхимол гаргах зэрэг асуудлуудаар санал сололцсон юм.
ый
Уулзалтын эхэнд Улсын Бага Хурлын дарга, БНМАУ-ын Дэд Ерөнхийлөгч асан, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хэлэхдээ “Одоогоос 24 жилийн өмнө Монгол Улс анхны Байнгын ажиллагаатай парламент төрийн эрх барих, хууль тогтоол хянан шалгах үүрэгтэй 54 гишүүнтэйгээр анх байгуулагдаж байсан. Монгол төрийн эрх барих байгууллага гэдэг утгаараа Монгол улсын шинэ үндсэн хуулийг боловсруулж, ард нийтээрээ хэлэлцүүлж, ардын их хурлаараа батлуулахаар таван жилийн бүрэн эрхтэйгээр сонгогдон байгуулагдсан. Гэхдээ хоёр жилийн дотор шинэ үндсэн хуулиа баталж чадсан. Гурван жилийн өмнө ажлаа дууссан тул Шинэ үндсэн хуульд заасны дагуу УИХ-д бүрэн эрхээ шилжүүлэх нь зүйтэй хэмээн хүлээлгэн өгч байсан юм. Зөвхөн өөрсдийн бүрэн эрхтэй гурван жилийг тоолгүй УИХ-д бүрэн эрхээ шилжүүлсэн нь шинэчлэл, ардчилллын төлөө ард түмнийхээ төлөө хийсэн маш том үлгэр дууриалтай ажил болсон. Энийг өнөөгийн төрийн түшээд, монгол төрийн байгууллагууд ихэд санаж, бодож, сургамж мэт хүлээж авч байгаасай гэж боддог юм” гэлээ. Түүний дараа Бага хурлын гишүүд өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн юм.
ый
Бага хурлын гишүүн Ж.Бямбадорж: “Ардын засаг ч гэж юу байлаа авдаг өгдөг ч гэж юу байлаа” гэж Монголын уран сайхны кино гардаг. Улсын бага хурал байгуулагдаж байхад ямар аппарат, ямар техниктэй байсныг та бүгд мэдэж байгаа. Ямар мэдээлэл авдаг байсан, боловсон хүчин нь ямар байсан зэргийг одооны хүмүүст сануулах чиглэлийн ажил хиймээр байна. Бид өдөр шөнөгүй хуралддаг байсан. Шөнийн 1-2 цаг хүртэл хуралдаж, бага хурлаас гарсан шийдвэрийг ажлын хэсэг нь үргэлжлүүлж, маргаша өглөө нь тэр асуудлаа бэлдээд оруулдаг байсан. Одоотой адил 7-14 хоног марттал нь хадгалдаггүй байсан. Тэр үед ажлын хэсэг ахалж байгаа бага хурлын болон тамгын газрын гишүүд, цөм шөнөжин ажиллана. Одоотой адил олшруулдаг машин байгаагүй тул бичээч нар бичгийн машин цохидог байсан. Унаа тэрэг юу байлаа. Хурал тараад жижүүрийн тэргээр хүргүүлдэг, амжихгүй бол гэрлүүгээ алхдаг байсан. Хамгийн гол нь тэр үед намын харъяалал гэж байдаггүй. Маргах юман дээрээ маргаж чаддаг, улс эх орынхоо эрх ашгийн төлөө ажиллаж чаддаг хүмүүс байсан. Зөвхөн Монгол Улсын төлөө гэсэн нэг л сэтгэлээр зүтгэж байсан. өнөөдөр монголын парламентэд үлгэр авах юм олон бий.
ы
Бага хурлын гишүүн Д. Ламжав: Эртний хүмүүсийг цуглуулж, сэтгэл засах тайтгаруулах юм хийдэгт талархаж явдаг. Өнгөрсөн үед бидэнд сургамжтай юм их болсон. Тиймээс хойд үедээ сургамжтай юм үлдээх асуудлыг мартаж болохгүй гэдэг үүднээс хэдэн үг хэлье. Бага хурлын гишүүд Үндсэн хуулийг батлахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Үндсэн хууль маань цагийн шалгуурийг давсан. Хаана нь ямар алдаа дутагдал байгааг бид харж байна. монголын улс төр бол монголын нийгэм гэж харах нь зөв. Тиймээс бага хурлын 25 жилийн ойг тэмлдэгдэхдээ ажил хэрэгч арга хэмжээ зохион байгуулж, үндсэн хуулийн асуудлаар эрдэм шинжилгээний хурал хийх хэрэгтэй. Үндсэн хууль судлаачдын илтгэлээс гадна ард иргэдийн байр суурийг гаргасан илтгэл тавиулах нь зөв. Үндсэн хуулинд өөрчлөлт хийхийг шаардаж байгаа. Муу хууль болоогүй, гэхдээ цаг үеийн тусгал байх ёстой учраас нйигэмд болж байгаа асуудлыг илүү бодитой шийдвэрлэх цаг нь ирсэн. Хэрвээ энэ ажлыг хийхгүй бол хожим үүргээ биелүүлээгүй гэсэн зэм үлдэнэ гэж бодож байна.
ый
Бага хурлын гишүүн Ц.Өөлд: 25 жилийн ойтой холбоотойгоор ойг сурталчилахаас гадна Үндсэн хуулийн асуудлаар ард нийтээрээ хэлэлцүүлмээр байна. Аймаг сумаараа бүсчилсэн хэлэлцүүлэг хийж, улмаар Үнлсэн хуулинд ямар өөрчлөлт оруулмаар байгааг ард иргэдээс авах хэрэгтэй. Эрдэмтдийн хэлэлцүүлэг зохион хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлт хийхдээ улс орны эдийн засаг сайнгүй байгаа өөрийн орны баялагийг гадаадын хүнд, иргэдэд эзэмшүүлэх, түрээслэх гэх мэтийн ядарсан хууль л битгий гаргаасай гэж хүсэх байна.
й
Бага хурлын гишүүн М.Энхсайхан: Их хааны үгийг хэлмээр байна. “Мянган жилийн үйл явдлыг нэг өдөр болгоо” гээд үг бий. 20 дугаар зуунд монгол улс өөрийнхөө тусгаар тогтнолыг олох гэж маш их зовсон. 1911, 1921, 1990 оны хувьсгалууд бүгд хоорондоо логикоор холбоотой. Улсын бага хурлын гол үүрэг нь юу байсан бэ гэхээр хүний эрхээр жаргадаг улсыг өөрийн эрхээр зовдог улс болгосон. Өөрөө асуудлаа шийддэг, бие даасан улс болгосон. Энэ бүхний эхэнд бид зогсож байсан. Ингэж улс орныхоо төлөө ажиллаж байсан хүмүүсийн хувьд анхны дүр зургаас юу өөрчлөгдсөн байна вэ гэдэгт анхаарлаа хандуулах ёстой. Ингэж тайлж чадвал хойч үед маань илүү хүрнэ. Бид олон жилийг даах чадвартай төрийн тогтолцоог суурилуулж өгсөн, алдаа онооны зөрүү ялгааг нь хэлээд өгвөл бидний бодож байсанаар Монгол төрийг аваад явна.
ый
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ