Дэлхийн медальтнууд эх орондоо иржээ

img

Узбек улсын нийслэл Ташкент хотод үргэлжилж байгаа ДАШТ-нд оролцсон эмэгтэй чөлөөт бөхийн баг өчигдөр эх орондоо иржээ. Бөхчүүдийг МЧБХ-ны дэд ерөнхийлөгч О.Амартүвшин тэргүүтэй спортынхон, медальтнуудын эцэг, эх угтан авчээ.

б

Угтах ёслолын үеэр болсон хэвлэлийн бага хурлын үеэр МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ “Дөрвөн жилийн дараа дахин дэлхийн аваргатай болж Гавьяат тамирчин О.Бурмаа гурав дахь медалиа энгэртээ зүүлээ. Багаараа 6 дугаар байр эзэлж ирэх онд Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох эрхээ өвөртөллөө. Гэхдээ зарим бөхчүүд барилдааны төгсгөлд тактикийн алдаа гаргаж медаль авах бүрэн боломжоо алдсанд багш дасгалжуулагч нар зохих дүгнэлт хийж цаашдын тэмцээн уралдаанд илүү бэлтгэл сайтай оролцуулах шаардлагатай байна. Хориод хоногийн дараа болох Азийн наадамд манай эмэгтэй бөхчүүд өндөр амжилт гаргана гэдэгт итгэж байна” гэжээ.

Харин шинэхэн Дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер С.Цэрэнчимэд “Дөрвөн барилдаан хийж дэлхийн аварга гэдэг том цол хүртсэндээ баяртай байна, улам их хариуцлага ирдэг юм байна. Манай ерөнхийлөгч Д.Дагвадоржийн дэмжлэгтэйгээр Япон улсад хэсэг хугацаанд суралцаж тэндэхийн бэлтгэл сургуулийн шахуу хэмнэл, өндөр ачаалалд дассан маань их хэрэг боллоо, цаашид улам хичээх болно”  гэсэн байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
hajuud ni baahan tanihgui humuus zogsoj bhiin
2014-09-16
damchaa :
olon ulsiin tavtsand amjilt gargasan hunyg mash sain uramshuulakh heregtei. undesnii bukh bol mongol dotor l bolj baigaa temtseen.
2014-09-15
undesnii:
undesnii buhuur barilddag zaluus neg ih tom guzeetei altnii ninja nariig ailgah ajil hiideg avilga ar uvriin haalga yarij yavdag yamarch bolovrolgui mahan bumbulug bolson baina
2014-09-14
уншигч:
яаж удаан хешинге дуйнгэ ямар ч зорилгогуй тулж зогсдогийг болиулах вэ?
2014-09-14
цццц:
ер нь бол их спортод амжилт гаргаж бгаа хүмүүсийг юун тэр наадамд түрүүлэх энэ тэрээс илүү урамшуулж харж үзэх ёстой шүү. тэд бол эзэн чингисийн араас монголыг дэлхийд тамгалж бгаа хүмүүс шүү дээ.угаасаа дэлхий нийт одоо монгол гэхэд бүгд маш сайн мэддэг болсон нь энгийн хүмүүстэй харьцахад л мэдэгдэж бна лээ,урьд нь бол тийм улс бдаг юм уу л гэдэг бсан шүү.энэнд уул уурхайн баялгаас дутахааргуй тус нэмэр үзүүлж буй улс бол энэ хэдэн тамирчид маань гэдгийг ойлгох хэрэгтэй бна.гэтэл наадамд түрүүлсэн бөх хэдийгээр монгол түмний бахархал ч гэсэн арай дэндүү туйлширч шагнал урамшуулалаар булах юм,шууд л насныхан нь хоолийг өгч бна. харьцуулаад бодмоор л юм даа манайхан...
2014-09-14
baachka:
baharhaj bna.bumburtsugiin huchtenguudiig yalna gedeg gaihamshig.
2014-09-14
zzzzz:
olon jil bidniigee bayarluulaarai
2014-09-14