Өмнөговь аймгийн хэлтэс “HOLMATRA”-тай болов

img

Өмнөговь аймгийн хэлтэс аймгийн удирдлагадаа хандсанаар газар хөдлөлт, техник, технологийн холбогдолтой ослын аврах ажиллагааны үед ашиглах, 2010 оны дэвшилтэт технологиор Голландын “HOLMATRA” үйлдвэрт үйлдвэрлэсэн, олон төрлийн үйлдэлтэй багажтай болсон байна. Энэ багаж 71.2 сая төгрөгийн өртөгтэй. Нурангиас хүн гаргах, хүнд даацын машин механизмыг татах гээд олон төрлийн үйлдэл хийдэг.  Мөн дүрэлзсэн улаан гал унтраахад ашиглах, Германд үйлдвэрлэсэн өндөр даралтын импульсэн буу ч дагалджээ. Мөн албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд зориулж, аймгийн Засаг даргын захирамжаар 35.5 сая төгрөгөөр “Ланд круйзер-80” автомашинтай болжээ. Аймгийн удирдлагууд тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагааг дэмждэг, албаны онцлогийг ойлгож мэдэрдэгийн бас нэг жишээ нь  гамшгийн голомтод ажиллах удирдлагын хөдөлгөөнт “ГАЗ-66 машиныг бүрэн тоног төхөөрөмжөөр хангахад 7.6 сая төгрөг гаргаж өгчээ. Мөн тус аймагт говийн бүсийн аймгуудын Онцгой байдлын албаны сургалтын цогцолборыг байгуулахад 2.5 га газар олгож, уг цогцолборыг байгуулахад шаардагдах 34.7 сая төгрөгийг орон нутгаас шийдвэрлэж өгсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hahahahha 35 sayaaar land 80 avaad l ain neere niseh bhao hehehehe!!!!davartsan pisdaaa nar shuu aimgiin udirdlaga gej badraa gej luivarchin nuurschin bn aa batchuluun gj bas adilhan 2 durak shu ulsiin hurunguur baga toglooroi 2 bulduguu
2011-12-20
35,5 саяаар ланд 80 авдаг гэнээ нисдэг юм болов уу
2011-12-20
HOLMATRO not HOLMATRA
2011-12-20