“Чацарганын баяр” тэмдэглэв

img

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Чингис хааны морьт хөшөөний зүүн хойд талд байрлах “Хаан жимс” жуулчны баазад өчигдөр “Чацарганын баяр” болов. Жимсний хаан гэгддэг чацаргана жимсээ боловсорч гүйцэх цагаар тус компанийнхан хамт олон, гэр бүл, найз нөхөд, хэрэглэгчдийнхээ хамт ургацын баяраа тэмдэглэдэг уламжлалтай ажээ.

й

“Хаан жимс” компанийн захирал Д.Гэрэлхүү баярын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө тариаланчдда ургуулсан тариалсан бүхнээ хураан авдаг ургацын баярын мэндийг хүргэж, арвин ургацтай амжилт бүтээл дүүрэн байхыг хүсэн ерөөе. Чацаргана мод хүний амьдралын хугацаатай адил насалдаг. Бас яг л хүүхэд шиг чин сэтгэл, арчилгаа, тордолгоо шаардана. Мөн чацарганын мод үр жимсээ өгөх хүртэл таван жил хүлээх хэрэгтэй. Харин чацарганын мод нэг ургасан хойноо 10-15 жил үр жимсээ өгнө. 1 мод ойролцоогоор 75 насалдаг.  Бид ирэх оноос шинэ үйлдвэр ашиглалтад оруулж, дотоод болон гадаадад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг болно” гэлээ.

й

Анх 2008 онд чацаргана тариалж эхэлсэн тус компанийнхан одоо Увс аймгийн Улаангом хотод 82 га газар, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд 82 га газар, Төв аймгийн Эрдэнэ суманд 4 га газар чацаргана тариалж байна. Хаан жимс компанийн ургац  хураалтад 70-80 хүн ажиллаж байгаа аж.

й

“Хаан жимс” компанийн ерөнхий агрономич Б.Ганбат “Энэ жил 4 га газар чацаргана тарилаа. Нийт 5000 гаруй модтой. Өнгөрсөн онд 7-8 тонн жимс авсан. Харин энэ жил 12 тонн орчим жимс авахаар тооцоолж байна. Киргиз улсаас оруулж ирсэн 7 сортын чацарганыг нэг га талбайд тариалж эхэлсэн. Бусад нь Увсын хүрээлэнгээс авчирсан сорт байгаа. Мөн оруулж ирсэн сортоосоо 4 нь сонгон үржүүлж байна. Жилдээ 100 гаад  мянган суулгац бэлдлээ.

й

Д.Гэрэлхүү: Чацарганаа зүүн өмнөд азид нийлүүлэхээр төлөвлөж байна

й

-Ирэх жил шинэ бүтээгдэхүүн гаргана гэж байна. Энэ талаар тодруулаач?

-Бид ирэх оны есдүгээр сард олон улсын стандартад нийцсэн техник технологиор чацаргана жимсийг боловсруулж, дотооддоо болон зүүн өмнөд азид нийлүүлэхээр төлөвлөж байна. Энэ ажил маань төлөвлөгөөний дагуу явж байгаа. Ирэх жилийн ургацаас боловсруулалт эхэлнэ.

бы

-Хүчин чадлын хувьд ямар байх вэ?

-Өдөрт 4 тонн чацаргана боловсруулж эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өтгөрүүлсэн шүүс үйлдвэрлэж, сахар, тогтворжуулагч зэрэг ямар нэгэн химийн бодисгүй экологийн цэвэр бүтээгдэхүүнийг гадагш экспортлоно.

й

-Ургац аваад гурван жил болж байна. Энэ хугацаанд гадаадын ямар улс руу чацаргана нийлүүлсэн бэ?

-Бид туршилтаар Япон улсад чацаргана гаргаж байгаа. Ихэнхдээ монголдоо нийлүүлж байна.

й

-Дотоодын зах зээлд борлуулт ямар байна. Ирэх оноос их  хэмжээний жимс боловсруулна.Тариалалтаа хэр нэмэгдүүлэх вэ?

-Үйлдвэрийн маань  хүчин чадал жижгэвтэр боловч монголын зах зээлд тийм жижигдэхгүй. Монголдоо ер нь ялангуяа хүйтний улиралд чацаргана, чацаргантай шүүс, чацарганатай аарц,  их сайн борлогддог. Харин ирэх оноос өөрсдөө тариалсан жимсээр шинэ үйлдвэрээ хангах бололцоо муу. Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чацаргана” төслийн хүрээнд таригдсан жимсийг түүхий эд болгоно. Ирэх жил төслийн хүрээнд 20 мянга хүртэлх тонн жимс хурааж авах төлөвтэй байгаа.  Тэгэхээр олон газраас чацаргана авна гэсэн үг.

я

Зургаа дахь жилдээ уламжлал болгон тэмдэглэж буй Хаан жимсний баярын үеэр зохиосон тэмцээний хамгийн сонирхолтой нь хаан жимсний шаргал өнгөтэй хувцсаар ижилсэж, гоёсон оролцогчийг шалгаруулсан тэмцээн байв. Шилдэг оролцогчид нь шаргал өнгийн хувцсаар ижилссэн нэг гэр бүлийн зургаан хүн байсан бөгөөд хамгийн амттай, тослог “чацаргана” болж, “Хаан жимс” компанийн хамт олны тусгай шагналын эзэд болсон юм.

ый

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

долоож байгаа ч юм биш :
манай сайд ч аргаггүй л алсын хараатай юм хийж байгаа хүн юм даа чацарганаа уулна олон улсад брэнд болгочихвол ч бидэнд л хэрэгтэй сайхан ажил хийж байгаа мундаг хөдөлмөрч бүн юм даа амжилт хүсэхээс өөр юу ч хэлэх билээ... бусадтай адил ядаж газар ухаж мөнгө олоогүй хүн шүүдээ
2014-09-15
adadad:
adadad dadad adads dadada
2014-09-15
mod tarij uzeegui zaluu:
altanhuyag said ch uneheer hudulmurch hun yumaa bolj baina shdee ene muulaad baigaa humuus niisleldee mod taridaggui yumaa gehed yadaj gertee tsetseg tarij uzeegui l humuus baigaadaa amjilt husey
2014-09-15
дайрлага:
үнэхээр гайхалтай юм билээ... дайрлагаар гэх юм уу тэр хавьд явж байсан чинь бум бужигнаад байхаар нь яваад очсон чинь баяр болж байсан баярын өдөр тул чадах хэмжээгээрээ түүж болно гэдэг байгаа :)) гэдсээ л баахан дүүргэсэн дээ гоё гоё амжилт шүү
2014-09-15
zochin:
negniihee hiisen yumiig yah gej ingej bdag yum ve de mongol ahan duusee sain bna goe l bna sh de
2014-09-15
тэр гуай нь:
ичээд өнөөх чинь харагдсангүй дээ
2014-09-15
seabucktorn:
awesome. yummy. magnificent.
2014-09-15
шар хүн:
хаан жимст очиж үзсэн өөрөө жимс таримаар санагдаж энэ нийсэлийн хааг газарт чацаргана зээлээр төслөө өгөхөөр бэлтгэж байна. энэ сарын 19 хүртэл оролцох саналаа өгч материалаа авах юм байна лээ. удахгүй хотын хүмүүс хотоос гадна 50 км дотор амьдардаг болох цаг ирж байгаа тул эртхэн газар авч мод бут, жимс тарицгаая. 10 жилийн дараа тэтгэвэрт гарахдаа очих газартай болох зорилт тавьсан
2014-09-14
иргэн:
жимс яахав ээ. * *ээ хатан туул руу минь цутгахаа зогсоосон уу?
2014-09-14
boogi:
5000 modig hen durtai ni tarij chadahu? chadaj bga yumand argagui shu de, atarhad bval ursdu tariach
2014-09-14
zochin:
ursdu ingej urgulah baitugai gants mod tarij uzegui ta 2 bitgi atarh. chadahgui bj ursdigu l hichetsgee.
2014-09-14
jpni:
bohiroo tuul gold tsutgadag nuguu oyrin amralt shivdee
2014-09-14
nycinub:
eronxii saidin tsetserleg shivdee..
2014-09-14
erks:
uneheer gaihaltai ssihan urgada yum bn bi tuusen shuu
2014-09-14