“Ичиг ичиг”
“Хүн хүнээ байлаа, мөс чанараа хаана гээчихэв” гэсэн яриа хаа ч явсан дуулдах боллоо. Хүн хүн биш болж үнэ хүндээ барна гэдэг юутай хайран, юутай эмгэнэлтэй зүйл вэ? Ичгүүр гэж юу билээ? тэр тийм хэрэгтэй юм гэж үү? үхсэн хойноо, тэр муу ичгүүр юу юм бэ, ичих гэгч бол хоцрогдсон үзэгдэл, үеэ дуусгасан заншил.
\
Ийм үгийг захын хүн хэлдэг болчихож. Сайтар тунгааж үзвээс ичгүүр гэгч хүнийг хүн гэж нэрлүүлэх нэг том болзол байсан одоо ч байна, цаашид ч байх болно. “Хүн бол ичингүйрч нүүр нь улайх чадвартай цорын ганц амьтан юм” хэмээн америк зохиолч Марк Твен их олон жилийн өмнө хэлжээ. Яагаад ингэж хэлсэн бэ? гэхээр Америкт түүний амьдарч байх үед яг л өнөөдрийн монгол шиг хүмүүс баяжихын дон тусаад ичгүүр сонжуураа гээж байсан цаг юмсанж.
Монгол хүн цэвэр ичимтгий эртний соёлтой байлаа. “Ичиг, ичиг”, еэ еэ, бөө вөө гэж балчраасаа ичих, ичээх эрхэм хүмүүжил олдог байлаа. Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа “Ичиг ичиг” шүлэгтээ :
цы
Аяа бас, буян хураасангүй насжсан хөгшид ичиг
Аяа бас, сэтгэлээ зассангүй гангалагч залуучууд ичиг
Аяа бас, номыг сэтгэлтэйгээ нийлүүлээгүй мэргэд ичиг
Аяа бас, албатаа алаглагч ноёд ичиг
Аяа бас, аавыгаа өргөхгүй, эрийг өргөгч охид ичиг
Аяа бас, төрийг шуугиулагч түшмэд ичиг
Аяа бас, номыг үл суран элдвийг сурагч банди нар ичиг
Аяа бас, бясалгалыг пад хэмээн бархирагч Егөзөри нар ичиг…” хэмээн бичсэн байдаг.
й
Равжаа хутагтын ичиглэсэн үгс өнөөдрийн бидэнд яг таараад байгааг нэгийг бодож хоёрыг тунгаахад хүргэв. Цэвэр ичимтгий зан бол монголын ард түмний ёс суртахуунаа өөр дотроо зохицуулах өөрийн хяналтын онцгой хэлбэр байлаа. Тэрхүү бичигдээгүй мөртлөө монгол хүн бүрийн цээжинд уяатай байсан ариун хууль юунд хэрэг болж байсныг эргэн санахад илүүдэхгүй л болов уу.
йы
Бид өөрөө өөрөөсөө ичих, тухайлбал, юм мэдэхгүйгээсээ, ажил хөдөлмөр сураагүйгээсээ, бүдүүлэг борог байдлаасаа, бодлогогүй тэнэгээсээ эрх мэдэлгүйгээсээ, арчаагүйгээсээ ичдэг байлаа. Тэрийгээ мэдсэн бол түүнээсээ ичихээргүй болохын төлөө мэрийж чармайдаг байлаа. “Ичингүйрч л байгаа бол амьд байгаа минь тэр” гэсэн мэргэн үг бий. Үнэндээ ичимхий чанар бол хүнийг адгууснаас ялгах том чанар билээ.
й
“Зүрхэндээ хар толботой явснаас нүүр улаан явах минь дээр” гэж М.Сервантес хэлжээ. Монголчууд бид ичих сэтгэлээ бага багаар гээж хэнэг ч үгүй явсаар л байна. Ичих сэтгэл байгаа цагт хүн чанар байж л таарна. Бидний ичих булчирхай ажиллахгүй аваас үнэнч шударга явсан өвөг дээдсийн маань сүнс гутах болно шүү. Ичихийг мэдэхгүй нэгэн бусдыг үгээр егүүтгэх, сэтгэлээр үхүүлэх маш эртний гүтгэлэг хэмээх арга хэрэглэдэг. Гүтгэлэг нь бие, хэл, сэтгэл гурвын нүгэл нэгэн дор хурсан хамгийн муу бүхний үндэс гэдэг.
й
Ичгүүргүй арчаагүй хүмүүс хүнийг гүжирдэж амьдаар нь тамд унагаж байна. “Гүнд оромгүй, гүжирт үггүй” гэдэг. Улаан цайм гүжирдээд байгаа хүн дүрстэй адгуусны өөдөөс хэлэх үг олддоггүй нь үнэн. Монгол хүмүүн цэвэр ичимхий соёлоо нүдний цөцгий мэт хайрлах учиртайсан. Эцэст нь хэлэхэд ноён хутагт Д.Данзандарвжаагийн
й
Аяа бас, өдөр хийдэд, шөнө айл хэсэгч хуврагууд ичиг,
Аяа бас, ил сүжиглээд далдуур идэгч шавь нар ичиг
Аяа бас, тустай сэтгэлийг бодохгүй өртөг бодогч эмч нар ичиг
Аяа бас, өөрийн гэмийг үзэхгүй бусдын гэмийг гаргагч хэрсүүчид ичиг
й
Аяа бас, нүд нь царай харавч сэтгэл нь бөгсөнд эргэгч охид ичиг
Аяа бас, өдөр бусдыг сургаад шөнө өөрөө цалгардагч номч нар ичиг
Аяа бас, эрхтэн дутуу гэлэнгүүд ичиг
Аяа бас, өөрөө айл хэсэж ирээд эхнэрээ шаргаагч эрчүүд ичиг
й
Аяа бас, эрчүүдийн үгэнд орохгүй бусадтай ханилагч эхнэрүүд ичиг
Аяа бас, энэ гэмүүд надад буй бол олны дундаас ганцаар би ичиг
Аяа бас, хэрэв бусад их багад буй бол хэн ч болов тэр ичиг ичиг
Аргаа бүү барагтун! Ай хөөрхийнүүд минь ээ! гэсэн шүлгийг зүрхэн тарни мэт санаж явцгаая.
й
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ