Гайхамшигийг үргэлжлүүлэв
Хонконгт өнгөрөгч амралтын өдрүүдэд Ой тогтоолтын нээлттэй тэмцээн болж 10 орны 72 тамирчин 10 төрөлд оюуны хүч, авьяас чадвараа сорилоо. Энэхүү тэмцээнд оролцсон манай улсын баг тамирчид тэмцээнээс авах боломжит 50 медалийн 41-ийг нь энгэртээ гялалзуулж, дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоон, мөн л монгол хүний оюуны чадварыг дэлхийд гайхуулав. Ингэснээр манай улс тэмцээний тэргүүн байрт шалгарсан ба багийн дүнг тооцохдоо тухайн улсын тамирчдаас хамгийн өндөр оноотой эхний гурван тамирчны онооны нийлбэрээр тооцож эрэмбэлдэг байна.
х
Энэ удаагийн тэмцээнд насанд хүрэгчдийн ангилалд их мастер Ө.Сэнгэсамдан, их Мастер С.Цогбадрах, дунд насанд их мастер Ц.Бат-Эрдэнэ, Э.Энхмөнх, Н.Түвшинтөгс, А.Анударь, Э.Пүрэвжав, Б.Халиун, Т.Энхжин, Г.Тэмүүлэн нар ой тогтоолтын 10 төрөлд өрсөлдөж гайхамшигтай амжилтыг үзүүллээ. Багийн дасгалжуулагчаар Олон улсын шүүгч Х.Хатанбаатар, дасгалжуулагч Б.Баасандорж нар ажилласан юм. Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар тэмцээний явцын дүнг өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулж байхдаа “Гайхамшиг үргэлжилж байна” хэмээн тэмдэглэж байсан. Түүний хэлснээр манай тамирчид гайхамшигийг үргэлжлүүллээ.
р
Мөн манай тамирчид өнгөрөгч сард Энэтхэг улсад зохион байгуулагдсан ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд амжилт дүүрэн оролцсон. Тус тэмцээнд манай улсаас Монголын оюун ухааны академийн гурван тамирчин дасгалжуулагч, ОУ-ын шүүгч Х.Хатанбаатарын хамт оролцсон ба тэд 30 медалийн есийг нь хүртэж, дунд насны ангилалд Дэлхийн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоосноор багийн оноогоороо тэргүүлсэн билээ.
х
Олон улс, дэлхийн тэмцээнд дандаа амжилттай оролцож, эх орныхоо нэрийг мандуулж явдаг Оюун ухааны академийн тамирчиддаа баяр хүргэе.
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ