Эрүүл мэндийн сайдад 484.1 тэрбумыг төсөвлөжээ

img

  Ирэх 2012 онд Эрүүл мэндийн сайдын төсөв 484.1 тэрбум төгрөгөөр батлагдсан бөгөөд хөрөнгө оруулалтад 116 тэрбум төгрөгийг баталсан байна. Үүнээс 25 тэрбум төгрөгийг эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж шинээр худалдан авахад зарцуулах аж. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “Жилд гадаадад эмчлүүлэх зардал арай ч 300 тэрбум төгрөг зардаггүй. Ямартай ч жилдээ 30-40 сая ам.долларын урсгал байна гэсэн тооцоо байдаг. Үүний гол шалтгаан нь оношилгоо, эмчилгээ. Монголд оношилж эмчилдэггүй 27 нэр төрлийн өвчин бий. Өнөөдрийн байдлаар энэ асуудлыг шийдэхийн тулд хамтарсан Засгийн газар нилээд ажил хийж байгаагийн нэг нь Үндэсний оношилгооны төвийг байгуулах ажил. Энэ төвийг байгуулах зээлийн гэрээг БНСУ-ын талтай хийгээд дуусч байна. Нийт 55 сая ам.долларын 18 саяыг барилгад, үлдсэнийг нь дэлхийн өндөр технологийн техник, хэрэгслийг авч суурилуулахад зарцуулна” гэлээ. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын нийт санхүүжилтийн 60 хувийг улсын төсөв, 36 хувийг эрүүл мэндийн даатгалын сан, гурван хувийг төлбөртэй тусламж, үйлчилгээ эзэлж байгаа аж. Эдгээр санхүүжилтийн зардлын 60 орчим хувийг цалин, нийгмийн даатгалын шимтгэл, 20 гаруй хувийг хувийн эмнэлгийн эм, хоолны зардал эзэлдэг байна. Нийслэлийн эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ 2007 онд 1.8 тэрбум төгрөг байсан бол 2010 онд 8.2 тэрбум болж өссөн байна. Мөн барилгын засвар үйлчилгээнд зарцуулагдах хөрөнгийн хэмжээ 2007 онд 398.8 сая төгрөг байсан бол 2010 онд 2.7 тэрбум, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт 2007 онд 464.7 сая байсан бол 2010 онд 2.2 тэрбум төгрөг болжээ. Түүнчлэн 2008 оноос хойш Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд эх нялхасын эндэгдлийг тууштай бууруулахын тулд нийслэлийн амаржих газрууд, эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн байна. 300 ортой эх хүүхдийн эрүүл мэндийн төв, 150 ортой гуравдугаар амаржих газар, Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Бороо Гоулд компанийн хөрөнгө оруулалтаар нэгдүгээр амаржих газрын 150 ортой өргөтгөлийг барьж эхэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол улсын одоогийн байдлыг үзвэл 800настай хүүхэд шиг л байна. Чингис хаан тулгар төрийг байгуулснаас хойш 800 гаруй жил өнгөрсөн ч өнөөгийн монгол улс насанд хүрсэн хүн шиг хэмжээний харагдахгүй л байна. Энэ он удаан жилийн түүхийг өнөөгийн монголчууд нэр төртэй үүрч явж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл ханиад хүрээд халуурсандаа яавал өвчин нь эдгэхийг мэдэхгүй халуун байна хэмээн хувцсаа тайчиж улам өвчнөө сэдрээх хүүхэд мэт гэсэн үг. Манайхан агаарын бохирдлыг бууруулах гэж хачин сонин юм их л сэдэж байх шиг байна. Гэхдээ цахилгаанаар халаана гэдгийг зөв зүйтэй санал юм гэж бодож байгаа ч тэрхүү цахилгаан эрчим хүчийг хот доторхи нүүрсний цахилгаан станц үйлдвэрлэж байгааг мартаж болохгүй. Гэр хороололд хэрэглэглэж байсан 1 тн нүүрсийг шатаахыг болиулж цахилгаанаар халаах гэвэл цахилгаан станц тухайн гэр хорооллыг халаахын тулд гэр хороололд түлж байсан 1 тн нүүрснээс 10 дахин их хэмжээний нүүрс хэрэглэн тухайн газрын эрчим хүч үйлдвэрлэх болно. Ингэвэл юу ч дээрдэхгүй биздээ. Хэрвээ цахилгаанаар халаах гэж байгаа бол эхлээд хот доторхи цахилгаан станцаас биш хотын гаднаас эрчим хүч нийлүүлэхээр шийдвэрлэсэн дээр. Улаанбаатарын агаарын бохирдлын 90 хувь нь хот доторх цахилгаан станцаас үүсч буй тул цахилгаан станцаас ялгарах хорт бодисыг хэрхэн багасгах вэ гэдэг л хамгийн чухал. Гадаадынханд монголын тэнэглэлийн 3 төсөл гэж нэрлэгддэг 3 зүйлийн талаарх яриа байдаг гэдгийг сонсоод нүүр хийх газаргүй боллоо. 1дэх нь шинэ нисэх буудлын төсөл- улсын нийслэлийнх нь талаас илүү нь халаалт, халуун хүйтэн усгүйгээр балар эртний байдалтай амьдарч байхад 300тэрбум төгрөг 40 жилийн хугацаатайгаар гадаадаас зээлж шинэ онгоцны буудал бариж байх юм. 2дахь нь хот доторх гурван цахилгаан станцаас голчилж үүсэх агаарын бохирдлоос болж асар олон хүн өвчинд нэрвэгдэж байхад дахин нийслэл дотроо 5дах цахилгаан станцыг барина гэж шийджээ. 3дахь нь гэр хорооллыг хот доторх цахилгаан станцын эрчим хүчээр халаах мөн гэр хорооллынхондоо хагас коксжсон түлш хэрэглүүлэх гэдэг шийдвэр юм. Эдгээр гурван хөгийн төслийг сонссон юм ойлгодог хэн боловч инээд нь хүрнэ биздээ. Монгол нь жилд 500000 тн газрын тос хятадад экспортолдог чамлахааргүй газрын тосны ордтой улс. Гэтэл яахаараа гэр хорооллыг керосиноор халаая гэж энэ эрх мэдэлтнүүдийн хэн нь ч ам ангайдаггүй байна аа. Энэ бүгдээс дүгнэхэд Монгол улс маань Африкийн Конго-с илүү тэнэг улс гэж хэлүүлэхдээ хүрээд байна. 76 улс орны эрх ашгаас илүү өөрсдийн эрх ашгаа дээгүүрт тавиж ажиллаж байгаа болохоор монгол улс дэлхийн нийтийн онигооны баатар болоод байна. 10 жилийн өмнө харуусалтайгаар хөнөөгдсөн С.Зориг хэрвээ одоо амьд сэрүүн байсан бол өнөөдөр монгол иймэрхүү улс болохгүй л байсан байх. Хэрвээ тэрээр амьд сэрүүн байгаад одоогийн ерөнхийлөгч болсон бол түүний гэр нь хаана байх байсан бол? Туул голын хөвөөнд ерөнхийлөгчөөс өөр хэн ч ашиглахгүй гүүрийг хэдэн 10 сая төсвийн мөнгөөр засуулж, монголчуудын хувьд ариун дагшин газар болох Богдхан уулын хормойд амьдарч ямбалахгүй л байсан байхдаа. Тэрээр яасан ч ингэхгүй байсан. Түүний гэр нь гэр хороололд л байх байсан байх. Хэрвээ тэгвэл гэр хороололд ус дамжуулах хоолой, халаалт дулаан, боловсон 00,бохирын шугам, засмал зам гээд л орчин үеийн хотын иргэний амьдралд байх ёстой бүхнийг бий болгох байсан байлгүй. Түүнчлэн ерөнхийлөгчийн гэрт ажиллах хүмүүсийг ч гэр хороололд амьдардаг энгийн нэгэн хүмүүсийн төлөөллөөс сонгох байсан биз.С.Зориг аймшигт алуурчний гарт амиа алдхаасаа өмнөхөн монголын радиод өгсөн сүүлчийн ярилцлагадаа "Улс vндэстнийхээ сонирхлыг хамгийн дээр тавих ёстой. Тvvний дараа манай нийгэмд нийтлэг болсон бvлгvvдийн сонирхлыг хамгаалах, дараа нь бvлгийн юм уу компанийн сонирхол байж болно. Яагаад гэвэл тэд чинь тодорхой хэмжээгээр ашгийн байгууллага. Тvvнийхээ тєлєє хєєцєлдєнє. Дєрєвт нь мэдээж хувь хvнд амьдралаа дээшлvvлэх, сайхан амьдрах сонирхол тєрнє. Тийм сонирхол бvх цаг vєд байж л байсан. Vvнийг бас тооцох хэрэгтэй. Гэхдээ бид нар энэ дарааллаа алдаж болохгvй. Дараалал алдах юм бол ялзрах тєвшинд орно…” гэж хэлсэн байдаг. Энэхүү үгийг бид мартах учиргүй мартсан нэгэнд нь сануулах хэрэгтэй.
2011-12-21
emnelguud mash hereggui olon zuild mongo zardag. Emnelgees bayajaad garch bga darga nar olon sh dee. Zarim n buur olon dawhar zochid buudaltai bolson bna. Darga nar bolon sanhugiin alwaniihan gej tamiin togoonii humuus baidag. Emnelgiin sanhuu bol ayataihan buzness shuu. Uuniig shalgawal owoo yum garna daa.
2011-12-20
Эмнэлэг, төрөх эмнэлэг, оношилгооны төвүүд, хүнд өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нөхөн сэргээх төвүүд, хүүхдийн эмнэлэгүүд, хагалгааны дараах нөхөн сэргээх төвүүд, өрхийн эмнэлэгүүдийг олноор нь барьж байгуулах, материаллаг баазыг нь бэхжүүлэх, эмч, сувиалагч, асрагч, инженер техникийн ажилтанууд, чадварлаг удирдлага, орчин үеийн мэнежмент зэрэг хэвийн ажиллахад шаардлагатай олон нөхцөл байдлыг сайтар хангах хэрэгтэй байна.
2011-12-20
îê
2011-12-20