Соёлын яам хөшөө, дурсгалаа мартсан уу
Аливаа улсын нийслэлийг тухайн орны түүх соёл, ёс уламжлалыг гэрчилсэн хөшөө дурсгал, барилга байшин чимдэг. Тиймдээ ч дотоод гадаадын иргэд, жуулчдын сонирхлыг татаж, очих дуртай газрынх нэг байдаг билээ. Манай Улаанбаатар хотод нийслэлд 153 түүх соёлын үл хөдлөх дурсгал байдаг аж. Нийслэлийн есөн дүүрэгт байрладаг тэдгээр хөшөө дурсгалуудын хадгалалт, хамгаалалтын байдалд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хоёр сарын хугацаанд шалгалт хийжээ.
х
Шалгалтад улсын хамгаалалтад байдаг ес, нийслэлийнхэд байдаг 10, дүүрэг орон нутгийн зүгээс хамгаалдаг 134 соёлын дурсгалт өв хамрагджээ. Үүнээс хадны зураг бичгийн дурсгал хоёр, булш хиргисүүр, тахилгын байгууламж гурав, барилга архитектурын дурсгал 15, хөшөө дурсгал 133 байсан байна. Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил нь дүүргүүдийн соёлын асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тогтворгүй байдал, барилга архитектурын дурсгал эзэмшиж байгаа иргэдийн хууль эрх зүйн болон соёлын дурсгалт зүйлүүдийн үнэ цэнийн талаарх ойлголт дутмаг, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байжээ. Үүний улмаас түүх соёлын дурсгалт зйүлийн хадгалалт хамгаалалтын байдал алдагдар, эзэнгүйдэх хараа хяналтгүй болох гадны нөлөөнд өртөж устаж үгүй болох болон хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөх эрсдлийг үүсгэж байна гэж мэргэжлийн хяналтын байцаагчид дүгнэж байна.
х
Түүнчлэн нийслэл дүүргийн зүгээс улс үндэстний түүхэн ёс заншил, соёл иргэншлийн түүхийн илэрхийлэл болсон дурсгалт зүйлсийг төсөв хөрөнгө гарга засварлуулах, бүртгэн баримтжуулах зэрэг ажлын уялдаа холбоо хангалтгүй байгааг онцлов. Тухайлбал, БЗД-т байрлах XX зууны эхэн үе 1913 онд Дунд голын урд Сайн ноён хан Намнансүрэн бариулсан “Гоожингийн өндөр” гэх барилга байдаг аж. Уг барилга нь тус дүүргийн зургаадугаар хороо 21 дүгээр сургуулийн зүн талд нийтийн эзэмшлийн талбайд байрладаг ба иргэн н.Мөнх-Эрдэнийн эзэмшилд байдаг гэнэ. Гэвч төсөв хөрөнгө гаргаж барилгыг сэргээн засварлаагүй учир байшин бүхэлдээ эвдэрсэн, дотор болон гадна орчинд нь их хэмжээний хур хог хаягдал бий болсон, тэнэмэл иргэдийн орогнох газар болсон байжээ.
р
Мөн хөшөө байрлаж буй газар нь маргаантай, өмчлөг нь тодорхойгүй байгаа асуудал “Гоожингийн өндөр”, “Богд хааны зуны өргөө” зэрэг байгууллагуудад гарсан байна. Хөшөө дурсгалуудын түүхийг тодорхой болгох, өснө баригдсан, сүүлд байгуулагдсан зэргийг нь ялгаж салгах шаардлагатай байгааг улсын байцаагч нар хэлсэн. Энэ мэтчилэн 43 зөрчлийг давхардсан тоогоор илрүүлж, 15 зөрчлийг газар дээр нь арилгуулж, бусдыг нь арилгуулахаар улсын байцаагчийн акт хүргүүлжээ. Түүх соёлын үл хөдлөн дурсгалын бүртгэл, хадгалалт, хамгаалалт хангалтгүй байсан БЗД, ХУД, БГД, СХД, Налайх дүүргийн ЗДТГ-ын үүрэг хүлээсэн албан тушаалтанд “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн 60.1.1-т зааснаар 100 мянган төгрөгийн торгуулийн аргах хэмжээ авсан байна.
а
Мэргэжлийн хяналтын газрын зүгээс ССАЖЯ, нийслэлийн ЗДТГ зэрэг холбогдох байгууллагууд түүх соёлын дурсгалуудынхаа хадгалалт, хамгаалалтын байдлыг сайжруулах, бүгдийг нь бүртгэлжүүлж байнга хараа хяналт тавих, устаж үгүй болохоос сэргийлэх хэрэгтэй байгааг анхааруулж байв.
х
Соёлын яамныхан маань алсын Америкаас Т.Батаарыг ахан дүүстэй нь эх орондоо авчирч, Есөн эрдэнийн Ганжуур, Данжуур, монгол үндэсний хувцас тэргүүтнийг Юнескод данслуулсан гавьяатай. Гэхдээ жилийн дөрвөн улиралд нийслэлээ сахин, намрын нар, хаврын салхинд халцарч, гандаж буй хэдэн хөшөө дурсгалаа жаахан мартаад байна уу даа.
х
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ