Залуучуудын баг дэлхийн аварга боллоо

img

Буудлагын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испани улсын Гренада хотноо болж байна. Манай залуучууд өчигдөр явагдсан 25 метрийн стандарт гар бууны дасгалд тэргүүн байр эзэлжээ. Уг дасгалд нийт есөн баг буудсанаас СМ Г.Буянбаатар, СМ О.Төгөлдөр, СМ Ш.Буянзаяа нарын бүрэлдэхүүнтэй Монгол улсын баг 1660 оноогоор түрүүлж, Дэлхийн аваргын алтан медалийг зүүлээ.

а

Тэмцээний хоёрдугаар байранд Швейцарийн баг 1651 оноогоор орсон бол  БНХАУ-ын баг 1650 оноогоор удаах байрт шалгарчээ. Нийт 32 буудагч цэц сорьсоноос хувийн дүнгээр манай тамирчин СМ Г.Буянбаатар 554 оноогоор VII байранд, СМ О.Төгөлдөр 553 оноогоор IX байранд, СМ Ш.Буянзаяа 553 оноогоор X байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн байна.

а

Дэлхийн аваргууддаа баяр хүргэе.

а

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gana:
bayarlalaa bayar khurgie amjilt
2014-09-18
sport:
ok! iim l baih yostoi doo manai zaluuchuud!
2014-09-17
zochin:
ta nartaa bayar hurgie!! yamar mundag ym be?uuriin erhgyi ta naraar mongolooroo baharhaj bna!amjilt
2014-09-17