Ихэнх нутгаар явган шуургатай, жиндүү хүйтэн хэвээр байна

img

Бүх нутгаар солигдмол үүлтэй. Ихэнх нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи их төлөв зүүн хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 33-38 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын сав газраар 24-29 градус, Эхийн голын баян бүрд болон говийн нутгаар 14-19 градус, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 23-25 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ