Оны онцлох 8 үйл явдлыг Shuud.mn сайт уншигчидтайгаа хамтран тодруулахаар шийдлээ. Улирч буй энэ оны Амжилт, Бүтээн байгуулалт, Айлчлалыг бид эхлээд нэрлэж байна. Эдгээр номинацид “өрсөлдөгч”-дийн хэн нь ялагч вэ гэдгийг эрхэм та бүхний санал асуулгын үр дүн шийдэх юм. Ингээд онцлох үйл явдлуудыг нэрлэе.
ОНЫ АМЖИЛТ
Улирал дараалсан галзуу өсөлт
Мөнхийн “хөх” тэнгэртэй Монгол орноос чимэгтэй сайхан мэдээнүүд сонсогдож эхэлсэн талаар Дэлхийн банкны Тэргүүлэх эдийн засагч Рожер ван ден Бринк эрхэм

хэлсэн нь санамсаргүй зүйл биш юм. Учир нь 2010 онд бодит өсөлт нь 6.4 хувьтай байсан Монгол Улсын эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 17.3 хувьд хүрсэн бол гуравдугаар улиралд бүр рекорд тогтоож 20.8 хувьд хүрсэн юм. Энэ “галзуу” өсөлтийн шалтгаан нь уул уурхайтай холбоотой. Тэрдундаа уул уурхай дагасан дэд бүтцийн хөрөнгө оруулалттай шууд холбоотой. Ерөөс Оюу толгой төсөл болоод бусад орд газруудыг дагасан хөрөнгө оруулалтууд монголын эдийн засагт гэгээ татуулж байгааг үгүйсгэж болохгүй юм. Эргээд харахад, 2004-2008 онд манай улсын эдийн засгийн өсөлт дунджаар 9 хувьтай байсан бол найман оны дэлхий дахины санхүүгийн хямралын нөлөөгөөр эдийн засгийн өсөлт хумигдах тал руугаа хандсан нь тодорхой юм. Харин энэ 2011 онд эдийн засагт гарч байгаа сэргэлт нь сайн үзүүлэлтүүдтэй байгааг, ажилгүйдлийн түвшин буурч, цаашлаад өсөлт “эрүүл” үргэлжилбэл ядуурлын түвшин ч нилээд буурахаар байгааг судалгаа харуулсан байгаа юм. Мөн оны эцэст эдийн засгийн өсөлт 15 хувь болон түүнээс дээш үзүүлэлттэй гарах боломжтой гэгдэж байна. Харин Олон Улсын Валютын Сангийн тайлан мэдээгээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2013 онд 23 хувьд хүрнэ гэсэн прогноз бий. Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлтөөс хоёр дахин илүү хэмжээ юм. Гэхдээ их өсөлтийг ухаалаг шийдвэрүүд дагахгүй бол өдгөө ажиглагдаж эхэлсэн хэт халалтын шинж тэмдэг, инфляцийн өсөлт газар авбал иргэдийн амьдралд хүндээр тусна гэдгийг энэ дашрамд хавчуулаад хэлэхэд илүүдсэн болохгүй биз ээ.
Ингээд Эдийн засгийн галзуу өсөлтийг
Оны амжилт номинацид дэвшүүлж байгаагаа дуулгая.
Уулсын ноён оргилд мөрөө гаргасан Монгол эмэгтэй
Бидний Монголчууд 7 тэрбумаар то

ологдох хүнтэй дэлхийд амьдарч байна. Тэгвэл уулсын ноён оргил Эверестэд 3000 орчим уулчин л авирсан байдаг аж. Гайхалтай нь, тэдний хоёр нь талын монголд, та бидний дунд байна.
Шууд.эм.эн сайт 2011 оны тавдугаар сарын 21-ний өдөр Эверестийн оргилд гарсан Б.Гангаамааг Оны амжилтын эзэн номинацид дэвшүүллээ. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул тэрбээр Эверестэд гарсан хамгийн анхны Монгол эмэгтэй гэдгийг уншигч та бүхэн сайн мэдэх билээ. Амь насаа алдаж мэдэхээр их эрсдэлтэйг мэдсээр байж зүтгэсэн тэрбээр саад бэрхшээлийг даван туулсны эцэст оргилд гарсан сэтгэгдлийг үгээр илэрхийлэхэд хэцүү хэмээн харьж ирсэнийхээ дараа ярьсан юм. Б.Гангаамаа 2007 онд Гавьяат тамирчин Г.Өсөхбаярын ахалсан Монголын эмэгтэй уулчдын багийнхны хамт Эверестэд анхны авиралтаа хийж байсан. Харин тухайн үед эрүүл мэндийн байдлаас шалтгаалан эмэгтэй уулчид авиралтаа зогсоож байсан билээ. Гэсэн ч тэр бууж өгөөгүй. Тэр дөрвөн жилийн дараа дэлхийн ноён оргилыг зорин нутгаасаа гарч зориг, тэвчээр, хөдөлмөр зүтгэл, анхаарал сэрэмж, цаг хугацаа бүгдийг зориулан тэмцсэний үрээр Эверестийн оргилыг дахин Монголдоо авчирсан Монгол Улсын Гавьяат Тамирчин билээ.
50 жил хүлээсэн медалийн эзэн

Дөрвөн жилд нэг удаа зохиогддог, сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XIV наадмаас Монгол Улсын ДБЭТ-ын дуучин Э.Амартүвшин мөнгөн медаль хүртсэн билээ. Түүний амжилтыг
Оны амжилт номинацид дэвшүүлж байна. Э.Амартүвшин энэ онд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод болсон олон улсын дуурийн дуучдын уралдааны тэргүүн байрт шалгарсан бөгөөд улмаар П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд оролцон улсынхаа нэрийг өндөрт өргөсөн юм. “Сонгодог урлагт хүчин зүтгэж буй хүн бүхний оролцохыг хүсдэг оргил болсон энэ наадамд байр эзлэх бус орох эрхийг авах нь хүртэл нэр төрийн хэрэг байлаа” хэмээн ярих Э.Амартүвшин сонгодог урлагт хайртай Монголын ард түмний тавин жил хүлээсэн медалийг авчирсандаа туйлын их баяртай байгаагаа хэлж байсан. Мөн тэрбээр Монголын нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулахад тусласан бүх л хүмүүстээ баярласнаа илэрхийлж байсан билээ.
Түүхэндээ авч байгаагүй их Ургац
Ерөөс 2011 онд амжилт

ын тухай мэдээ олон байж. Эх орныхоо хөрсөнд ургасан үр тариа, төмс хүнсний ногоо, чанартай гурил, органик бүтээгдэхүүнээр ард иргэдийнхээ хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чадна гэдэг хамгийн чухал. Энэ бол манай улсын аюулгүй байдлын төдийгүй хөгжлийн баталгаа хэмээн Ерөнхий сайд хэлж байсан. Үүнийг өгүүлэхийн учир нь манай улс түүхэндээ байгаагүй их ургацыг энэ жил хураасан юм. Улсын хэмжээнд 433,4 мянган тн үр тариа, 191,5 мянган тн төмс, 97,2 мянган тн хүнсний ногоо хураасан нь туурга тусгаар Монгол Улсын түүхэнд байгаагүй рекорд амжилт болсон. Монгол Улсын Засгийн газар түүхэнд дээд амжилт тогтоосон ургацын тухай албан ёсоор мэдээлэл хийхэд монгол хүн бүрийн сэтгэлд таатай байсан нь дамжиггүй болов уу. ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар газар тариалангийн салбараа бодлогоор дэмжиж ажилласны үр дүн юм” гэж байв. Харин амжилтын тухай таатай сайхан мэдээлэл хүлээн авсан Засгийн газрын тэргүүн С.Батболд “...Газар тариалангийн салбарынхан маань онцгой амжилт гаргалаа. Тариаланчид, ногоочид, механикжуулагчид болон ургацын ажлыг зохион байгуулсан салбарын төдийгүй орон нутгийн удирдлагуудад Монгол Улсын Засгийн газар, нийт ард иргэдийнхээ өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье” гэж хэлсэн юм. Тэрдундаа хэд хэдэн аймаг онцгой амжилт гаргасныг энд хэлэх ёстой. Сэлэнгэ аймаг 214 мянган тн үр тариа хурааж авсан нь манай улсын нийт ургацын тал хувьтай тэнцэх бол Төв аймаг энэ жил түүхэндээ байгаагүй их ургац авсан. Мөн Булган аймаг үр тарианыхаа тоо хэмжээг эрс нэмэгдүүлжээ.
Монгол Улсын түүхэн дэх 47 дахь аварга
“Арслан л болж байвал боллоо” гэ

дэг байсан залуу бөх дөрвөн тэгш ой тохиосон энэ жилийн наадамд зодоглож, улмаар Монгол улсын 20 дахь аварга, 20 дугаар зуун гарсанаас хойшхи 24 дэх аварга, Монгол Улсын түүхэн дэх 47 дахь аварга бөх болсон юм. Улс орны өнцөг булан бүрээс цугласан хүчит 1024 бөх зодоглосон түүхэнд үлдэх Монгол наадмынхаа торгон ногоон дэвжээнээ хүч бяраа гайхуулан аваргалсан Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Сүхбаатарын Мөнхбатыг Оны амжилт номинацид дэвшүүлж байна. “Өмнөх жилүүдийн улсын наадмаар шинэ цол авсандаа баярлаад яарч барилдаад унаж байсан. Түүнээс дутуудаа унаж байгаагүй. Тиймээс энэ жил алдаагаа давтахгүй байх юмсан гэж хичээсэн” хэмээн тэр ярилцлагадаа өгүүлсэн байдаг. Эрхэм уншигч Та монгол бөхийн түүхэнд Мөнхбат нэртэй аваргыг ихэрлүүлэн амжилт гаргасан залуу аварга С.Мөнхбатыг 2011 оны Амжилтын эзэн гэж хүлээн зөвшөөрөх үү. Сонголтыг танд үлдээж байна.
ОНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Далайд гарцгүй ч оюуны гарцтай гэдгээ харуулав
2011 оныг Монголын у

ул уурхайн салбар дахь технологийн “Тэсрэлтийн жил” гэж онцолъё. Тэдгээрийн дотроос энэ оны зургадугаар сарын 11-ний өдөр Монгол Улсад анх удаа Нүүрс баяжуулах үйлдвэрийн хүчирхэг “мотор” ассан. Эх орноороо овоглосон нүүрс дэлхийн зах зээл дээрх үнэ цэнээ ахиулсан үйл явдлыг “Талын Монголын уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн хөгжлийн түүхэн дэх шинэ хуудас” хэмээн тодотгоё. “Энержи ресурс” компанийн Ухаахудаг уурхайд сүндэрлэн боссон томоохон бүтээн байгуулалтуудын нэг энэ үйлдвэр Монгол Улсдаа нүүрсийг нойтон аргаар баяжуулж байгаа анхны үйлдвэр болсон тул яах аргагүй энэ оны онцлох бүтээн байгуулалтаар онцолж байна.
Он дамжсан авто замын шинэчлэл дууслаа
Нийслэлд энэ онд шин

ээр болон, шинэчлэгдэх 76 км зам бий бөгөөд Авто замын газраас нийт 46 төсөл хэрэгжүүлсэн. Зам завсарын ажилд зориулж 67 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 76 км авто зам барьсан юм. Энэ жилийн зам засварын гол ажил бол зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх замын ачааллыг бууруулж, хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Их сургуулийн гудамж, Олимпийн гудамжны уулзварыг нэгтгэж дөрвөн замын уулзвар болгосон юм. Мөн Д.Сүхбаатарын талбайг тойрсон замыг хоёр урсгалтай болгосон. Засварт орсон замуудын явган хүний замыг Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн ТVК-иуд хариуцаж хийж байна. Одоо үлдсэн ажил болох хашлагын гагнаас болон хог хаягдлыг зайлуулах ажил хийгдэх бөгөөд хотын төв орчмын зам засвар ажил хийгдсэн. Мөн хамгийн их эвдрэлтэй зам гэгддэг 100 айл, Шар хадны замыг зассан нь авто замын ачааллыг багасгасан томоохон ажил болсон.
Төмөр замын их бүтээн байгуулалт эхэллээ
Монгол Улс 70 гаруй жилийн өмнө төмөр зам барьж

байгуулан, ашиглаж эхэлснээс хойшхи төмөр замын дараагийн их бүтээн байгуулалт болох Даланзадгад - Тавантолгой - Цагаансуварга - Зүүнбаян - Сайншанд - Баруун-Урт - Хөөт - Чойбалсан чиглэлийн 1100 км төмөр замын шавь тавих ёслолын үйл ажиллагаа Дорноговь аймгийн Сайншанд сумаас 14 километрийн зайд орших “Хар тойром” хэмээх газар 2011 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр боллоо. Зүүн болон говийн бүсийн ашигт малтмалын орд газруудыг ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулах, аж үйлдвэрийн цогцолборуудыг барьж байгуулахтай холбогдуулан Монгол Улсын Их хурлын 32-р тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 283-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эхний үе шат нь энэхүү төмөр замын ажил билээ. 2.5 жилийн хугацаанд баригдах энэ ажлын үр дүнд гадаад худалдаа, эдийн засгийн шинэ гарц нээгдэж, ашигт малтмалын томоохон орд газруудыг ашиглах, бүтээгдэхүүнийг тээвэрлэх, экспортлох нөхцөл боломж бүрдэх тул энэхүү бүтээн байгуулалтыг 2011 оны онцлох бүтээн байгуулалтуудын нэгээр нэрлэж байна.
ОНЫ АЙЛЧЛАЛ
Их төлөөстэй айлчлалууд гэж дүгнэжээ
2011 он Монгол Улсын гадаад харилцаанд түүхэн жил б


олсон гэж ажиглагчид үздэг. Урьд хожид дэлхийн томоохон гүрнүүдийг тэргүүн, дэд ерөнхийлөгчийг нэг өдөр хүлээн авч байгаагүй гэдэг. Тэгвэл энэ жил ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден, БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Баг нарыг бараг зэрэг хүлээн авч Монгол Улсын төрийн бодлогыг дэлхийн бодлоготой хослуулан ярилцсан юм. Эндээс онцлоход ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн айлчлал хилийн чанадад болон дотоодод анхаарал татаж байв. Түүний айчлалын өмнө тус улсад хоригдон саатуулагдаад байсан Үндэсний аюулгүй зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурц суллагдан ирсэн. Энэ нь ямар үнэ цэнээр хийгдсэн ажил болох тухай таамаг дэвшүүлсэн байлаа. Европын санхүү, улстөрийн толгой болж яваа түүний Монголд айлчилсанд талархаад парламентын гишүүн Л.Гүндалай тосон авч үнсэж байсан гээд халуун дотно хүрээнд айлчлал өрнөсөн гэхэд болно. Германы байгаль орчинд ээлтэй боловсруулах орчин үеийн үйлдвэрийн техник, технологи, ноу-хау-г Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хоёр орны Засгийн газар хамтран ажилл

ахаар тохиролцож, “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг үзэглэсэн. Мөн Улаанбаатар хотын ус ашиглалтын болон усны хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах тухай баримт бичиг, Эрдэнэс МГЛ Төрийн өмчит компани Сийменс компани, Дойче банк болон ББМ-Оперта компанитай хамтран ажиллах тухай гэрээнүүд, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Дюссельдорф хот дахь Герда Хенкелийн Сан хоорондын Археологийн салбарын шинжлэх ухааны хамтын ажиллагааны хэлэлцээрийг үзэглэсэн юм.
Эсэргүүцэлтэй ч буянтай айлчлал
Улстөрийн айлчлалаас гадна Дээрхийн гэгээн ХIY Далай лам Данзанжамц арванэгдүгээр сарын 4-11-ний өдрүүд

эд манай улсад айлчилсан юм. Гандантэгчинлэн хийд, их, дээд сургуулиудын оюутнуудад “Шинэ мянганы ёс зүй” сэдэвт лекц уншсан. Түүний айлчлалыг манай урд хөрш ихээхэн эсэргүүцсэн. Үүний нэг илрэл нь БНХАУ-ын тусламжаар байгуулагдсан Буянт Ухаа цогцолборт болох ном хурах ёслолыг цуцлуулах хүртэ оролдлого хийснээс харж болно. Багагүй эсрэгүүцэл, дуулиан шуугиантай айлчлал бурханы номын айлдвараар намжиж сүсэгтэн олныг баярлуулсан өдрүүдээр солигдсон юм.
Залуусын мөрөөдлийг ойртуулсан нь
NBA-ын супер од, тус лигийн шилдэг хамгаалагчийн шагналыг сүүлийн гурван жил дараалан хүртсэн, “Орландо Мэжик” багийн төвийн тоглогч Двайт Ховард “Newcom Group”, ‘Mobicom” корпорацийн урилгаар Монгол Улсад гурав хоногийн хугацаатай зочилсон билээ. Хэдийгээр цөөхөн хоног Монголд саатсан ч шахуу хөтөлбөрийн дагуу аль болох олон арга хэмжээнд оролцсон юм.
Эхний өдөр нь “Be…” төвийн гадна залуустай мэндчилж, хэвлэлийн бага хуралд оролцон, “iLoft Function House”-д VIP хүлээн авалт, үдэш нь “Metropolis” night club-т Монголын залуустай нэг үдшийг хамт өнгөрүүлсэн. Харин маргааш нь асрамжийн хүүхэд, багачуудтай хамт онгоцтой танилцах аялал хийж, телевизийн ярилцлаганд оролцон, “Бөхийн өргөө”-нд болсон Монголын сагсан бөмбөгчдийн шоу тоглолтод оролцсон юм. Дэндүү энгийн, даруу хэрнээ хөгжилтэй, хүүхдийн гэмээр дүрсгүй, гэнэн зантай Ховард очсон газар бүртээ дулаан уур амьсгал бүрдүүлж байсныг дурьдахад илүүдэхгүй биз. NBA-ын супер тоглогч анх удаа Монголд хөл тавьсан бас л нэг түүхэн хуудсыг нээсэн юм.
Эхний гурван үйл явдлыг танилцууллаа. Дараагийн үйл явдлуудыг Оны Дуулиан, Оны Яриа, Оны Бэрхшээл, Оны Зураг, Олны анхаарал анхаарал татсан гэмт хэрэг гэсэн тодотгол дор тун удахгүй нэрлэх юм.
Шууд.эм.эн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ