Тэмцээний хуваарь гарлаа

img

БНСУ-ын Инчёон хотод эхэлсэн Азийн спортын ХҮII наадмын эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан тус хотын “Dowon Gymnasium” спортын ордонд болно. Энэхүү наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох багийг танилцуулж байна.

б

Багийн ахлагчаар МЧБХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж, дасгалжуулагчаар Ц.Цогтбаяр, Б.Баяраа, О.Пүрэвбаатар нар ажиллана. Харин эмэгтэй багийг Б. Батбаяр, Т.Сүхбаатар нар дасгалжуулна. Хуваарь ёсоор эхний өдөр 57 кг-ийн жинд ОУХМ Б.Номин барилдаж, тэмцээний салхийг хагална. Түүний араас эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хүч үзэх ОУХМ Э.Нарангэрэл, 63 кг-д шинэхэн Дэлхийн аварга С.Цэрэнчимэд нар барилдана.

б Эрэгтэй чөлөөт бөх

а 57 кг -Батболдын Номин

а 61 кг- Түмэнбилэгийн Түвшинтулга

а 65 кг -Батчулууны Батмагнай

а 74 кг- Доржваанчигийн Гомбодорж

а 86 кг -Пүрвээгийн Өсөхбаатар

а 96 кг -Доржхандын Хүдэрбулга

а 125 кг- Жаргалсайханы Чулуунбат

ө Сонгомол барилдаан

а 59 кг- Пунцагийн Эрдэнэбилэг

ө

Эмэгтэй чөлөөт бөх

а 48 кг -Эрдэнэсүхийн Нарангэрэл

а 55 кг -Сүндэвийн Бямбацэрэн

а 63 кг- Сүхээгийн Цэрэнчимэд

а 75 кг- Очирбатын Бурмаа нар эх орноо төлөөлөн Азийн наадамд барилдана.

ө

Тэмцээний хуваарь

ө Есдүгээр сарын 27. Бямба гариг:

а 10.00-17.00 Эрэгтэй 57, 70, эмэгтэй 48, 63 кг-ын жингүүдийн урьдчилсан болон  дагах барилдаан 19.00-21.00 Эрэгтэй 57, 70, эмэгтэй 48, 63 кг-ын жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол

ө Есдүгээр сарын 28. Ням гариг

а 10.00-17.00 Эрэгтэй 65, 97, эмэгтэй 55, 75 кг-ын жингүүдийн урьдчилсан болон  дагах барилдаан 19.00-21.00 Эрэгтэй 57, 70, эмэгтэй 48, 63 кг-ын жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол

ө Есдүгээр сарын 29. Даваа гариг

а 10.00-17.00 Эрэгтэй 61, 74, 86, 125 кг-ын жингүүдийн урьдчилсан болон  дагах барилдаан 19.00-21.00 Эрэгтэй 61, 74, 86, 125 кг-ын жингүүдийн медалийн төлөө  барилдаан, медаль гардуулах ёслол болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amaraa:
tamirchiddaa ondor amjilt xvsiye
2014-09-18
nymka:
mahai ene bag olon jind mebal abna
2014-09-18