“Давхар цохилт”-ын сонирхолтой агшин

img

 

Хэрвээ танд баян, эрх мэдэлтэй, хүн бүрийн хүндлэлийг хүлээсэн өөр хэн нэгний амьдралаар амьдрах боломж гарвал яах вэ...? Бүтэл муутай Алтайхүү гэж залууд яг ийм зүйл тохиолджээ. Харин тэр энэ ховор боломжийг яаж ашиглах бол?

7

Энэ асуултын хариуг “Давхар цохилт” уран сайхны кино өгнө.

6

2014 оны эхний хагас жилд Монголын кино ертөнц, “Mollywood Box Office”-ыг тэргүүлж, хамгийн их ашиг орлоготой киногоор нэрлэгдэж байгаа “Үргээлэг” киног бүтээлцсэн “Prime Pictures” болон “Амжилтаа ахиулъя” ТББ хамтран “Давхар цохилт” уран сайхны киног бүтээжээ.

6

“Давхар цохилт” уран сайхны киноны найруулагчаар Г.Анхбаяр, продюсероор Г.Анархүү ажиллажээ.

6

Киноны гол дүрд Гавьяат жүжигчин Л.Баттулга /Аглуу/, Топ модель Б.Одгэрэл, “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, жүжигчин Б.Мишээл нар тоглосон байна. Тэдэн дээр жүжигчин Г.Мягмарнаран, Батаа, Б.Навчаа, Ц.Алдармаа, "Guys"-ын Лхагваа нарын дэлгэцийн шилдэг жүжигчид, олимп, дэлхийн аварга, алдартай тамирчид, рок попын хамтлаг, дуучдаас бүрдсэн шинэхэн “жүжигчид” ч нэмэгдэнэ. Магадгүй, Монголын хамгийн олон алдартнууд “Давхар цохилт” кинонд нэгдэж байгаа байх. Тэгэхээр ийм нүсэр, чадварлаг багийг бүрдүүлж чадсан “Prime Pictures”, “Амжилтаа ахиулъя”, “Cross Animation” болон найруулагч, продюсер нараас үзэгчид өдөр тоолон, нээлтийн өдрийг хүлээж байна.

7

2014 оны 09 сарын 19... Энэ бол “Давхар цохилт” уран сайхны киноны нээлтийн өдөр. Энэ өдрөөс эхлэн та бүхэн Монголын бүх кино театруудаас “Давхар цохилт” киног сонгон үзэх боломжтой.

7 7 Б.ЭНХ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хавтгай цээжтийг:
б а а с а а р нь тоглуулж байгаад зургы нь авахын байналдаа
2014-09-18
хөөрхий хүрзэн гартыг ингээд яахнавдээ:
настай хүнээр доог тохуу хийхээ энэ залуучууд болъёо хэлж ярих хүнгүй болохоор нь дээрэлхээл, ядарсан эмэгтэйг нүцгэлээд, одоо бүр удахгүй *аар нь тоглуулж байгаад зургы нь авч кинондоо оруулахын байналдаа
2014-09-18
94038858:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании холбоо барих хаяг: 94038858 tamir46@bk.ru
2014-09-18