Монголын яруу найргийг дэлхийн дэвжээнд үнэллээ
Румыны суут яруу найрагч Михай Еминескюүгийн Олон улсын Академиас зохион байгуулж буй Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналыг Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёо хүртлээ. Түүний шагналыг Михай Еминескюүгийн Олон улсын Академийн еренхийлөгч Ион Деаконеску болон Крайова хотын амбан захирагч Миа Олгия нар гардуулсан байна. Мөн Дэлхийн өнөө цагийн хамгийн агуу уран барималч Винченцо Бианки нар яруу найргийн дээд шагналыг урлаж, өөрийн биеэр гардуулсан бол алдарт зураач Константин Михалачи өөрийн зургаа шагнал болгон яруу найрачид бэлэглэсэн нь содон үйл явдал болжээ.
а
Г.Мэнд-Ооёо шагналаа хүртсэнийхээ дараа хэлсэн үгэндээ “Би бас өнөөдөр өөрийн яруу найргийн багш ХХ зууны Монголын сод яруу найрагч Б.Явуухулангийн нэг мөрийг дурсмаар байна. Тэрбээр Монголын яруу найргийн өмнөөс өөртөө нэгэн хөтөлбөрийг дэвшүүлснээ нэг шүлэгтээ илэрхийлсэн байдаг. “Шүлэг минь, хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй...” гэжээ. Их найрагч багшийнхаа мөрөөдлийг би дамжуулж байгаадаа баяртай байна” гэж хэлсэн байна.
а
Харин Академийн ерөнхийлөгч Ион Деаконеску “Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн 50 гаруй яруу найрагч оролцсон энэ наадам Яруу найргийн эрхэм дээд шагналаа Монголын яруу найрагчид олгож буй нь хүн төрөлхтний утга зохиолын эрдэнэсийн санд монгол яруу найраг зохих байраа эзэлж байгаагийн тод илрэл юм” хэмээжээ.
а
Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналын удаах байр буюу тусгай шагналыг Канадын яруу найрагч Николе Вроссард, Сенегалын яруу найрагч Амоду Ламине Салл нар хүртсэн байна.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ