Монголын уран бүтээлчид Японд тоглолт хийнэ

img

Монгол, Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ  сарын 23-ны өдөр болно. Уг ойг тохиолдуулан Улаанбаатар хотод гаргасан Монгол, Япон бичгийн уран татлагын “Тэнгэр, нар түншлэл” үзэсгэлэн  11 дүгээр сард Японд дэлгэгдэх аж.  Мөн Японы нэрт зураач Ш.Шикандайгийн уран бүтээлийн үзэсгэлэн 8 дугаар сард Улаанбаатарт гарсан бол 10 дугаар сард Монголын 20 зураач Японд очиж “Фүжи уулын 14 төрх” уран бүтээлийн аялалд оролцох бөгөөд тэд Фүжи уулыг тал талаас нь харан зурж, үзэсгэлэн гаргах юм.

ө

40 жилийн ойд зориулсан гол арга хэмжээ нь “Билгүүн ундрага” төвийн жүжигчдийн Японд хийх тоглолт юм. МУГЖ, Төрийн шагналт Д.Сосорбарамын удирдсан уран бүтээлчид Японы Урлагийн их наадмын нээлтийн арга хэмжээнд уригдсан юм. Тэд ирэх сарын нэгэнд Японы Үндэсний төв театрт, 2-15-нд Яманаши, Шизүока, Ойта, Токүшима муж, Изү-Санно хотод тоглоно. Манай жүжигчдийн бүрэлдэхүүнд “Домог”, “Увертюра” хамтлаг, уртын дуучин Э.Болормаа, Г.Энхбаатар, бүжигчин Д.Энхгэрэл, Д.Баярбат, нугараач Г.Нямгэрэл нар багтжээ.

б

В.Бат  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ