
Олон улсын ажиглагчид АНУ Иракаас цэргээ татсан даруйд улстөрийн хямрал гарч эхлэх нь хэмээн дүгнэж байна.
Учир нь тус улсын дэд ерөнхийлөгч Тарик аль Хашемиг баривчлах шийдвэрийг шүүхээс гаргасантай холбон тайлбарлаж байна.
Тарик аль Хашеми нь тус улсын үндэстний цөөнх болох сүннитээс гарч ирсэн улстөрч аж. Тиймээс Иракийн олонхи буюу шийт шашинтнуудыг улстөрд төлөөлдөг бүлэглэл энэхүү үйл ажиллагааг явуулж байна хэмээжээ.
Тарик аль Хашемиг баривчлах үндэслэл нь түүнийг террорист бүлэглэлүүдтэй холбоотой хэмээн буруутгасан явдал гэнэ.
Ерөнхий сайд Нури аль Маликын толгойлж буй засгийн газар ийнхүү тус улсын шашин хоорондын зөрчилд идэгдэж эхэлсэн ба энэ нь тус улсаас америкийн цэргүүд гарсан даруйд ил болж эхэллээ хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ