Азийн наадмын салхийг хагалах тамирчид
“Инчон-2014” наадмын нээлт өнөөдөр болно
х“Азийн олимп” хэмээгддэг Ази тивийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчон хотноо энэ сарын 19-өөс ирэх аравдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ. Наадмын нээлт өнөөдөр орой Улаанбаатарын цагаар 19.00 цагт эхэлнэ.
х
Энэ удаагийн наадамд Ази тивийн 45 орны 13 мянган тамирчин спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө хурд, хүчээ сорих юм. Мөн Азийн Паралимпийн II дахь удаагийн “Инчон-2014” наадам ирэх аравдугаар сарын 18-24-ний хооронд болно.
х
Манай улсын 250 тамирчин спортын 23 төрөлд Азийн наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөхөөр Инчон хотыг зорьсон билээ. Тэмцээний эхний өдөр /IX.20/ манай буудлага, жүдо, хүндийн өргөлт, усанд сэлэлт, бадминтон, дугуй, туялзуур сэлэм, У-шу болон гандболын тамирчид Азийн шилдгүүдтэй өрсөлдөж эхлэх юм.
Азийн наадмын салхийг хагалж, нхний өдөр хурд, хүч сорих баг, тамирдыг танилцуулж байна.
хБуудлага
х
МУГТ О.Гүндэгмаа, ОУХМ Э.Даваахүү тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй гар буучид Азийн шилдгүүдтэй цэц мэргэнээ сорихоор Инчоныг зорьсон. Тэмцээн хуваарийн дагуу энэ сарын 20-30-ны өдрүүдэд болно. Тамирчдын багийн ахлагчаар Буудлага спортын холбооны Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, дасгалжуулагчаар Л.Ундралбат, ОУХМ С.Адилбиш нар оролцох юм.
Эмэгтэй гар буу
МУГТ О.Гүндэгмаа
ОУХМ Ц.Мөнхзул
ОУХМ Т.Баярцэцэгх
Эрэгтэй гар буу
ОУХМ Э.Даваахүү
СМ Б.Сайннасан
СМ А.Алтанхуяг нар цэц сорино. Мөн Эмэгтэй урт бууны төрөлд ОУХМ О.Янжинлхам, ОУХМ Ч.Нарантуяа, ОУХМ Г.Нандинзаяа, Эрэгтэй урт бууны төрөлд ОУХМ Н.Баяраа, ОУХМ Б.Бишрэл, ОУХМ Ж.Ганхуяг, ОУХМ О.Энхсайхан, ОУХМ Д.Ганзориг нар буудах юм.
х
Жүдо
хОлимп, дэлхийн аваргуудаар багаа бүрдүүлсэн Монголын хүчирхэг жүдочид маргаашаас эхлэн Инчоны дэвжээнд хүч үзэж эхэлнэ. Азийн наадмын жүдо бөхийн барилдаан энэ сарын 20-23-ны өдрүүдэд үргэлжилнэ. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Дэлхийн аварга Г.Болдбаатар, 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, 73 кг-д Г.Одбаяр, 81 кг-д Н.Дагвасүрэн, 90 кг-д Л.Отгонбаатар, -100 кг-д МУГТ, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар барилдана.
ө
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн ангилалд Дэлхийн аварга М.Уранцэцэг, 52 кг-д А.Цолмон, 57 кг-ын жинд Д.Сумъяа, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, -70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-д Б.Мөнхтуяа нар барилдахаар Инчоныг зорьсон.
а
Мөн багийн барилдааны төрөлд Н.Түвшинбаяр, Д.Төмөрхүлэг, Г.Одбаяр, Б.Хишигбаяр, Х.Цогтгэрэл, Н.Дагвасүрэн, Ө.Дүүрэнбаяр нарын бүрэлдэхүүнтэй баг барилдах бол эмэгтэй багийг М.Бундмаа, Д.Сумъяа, Б.Мөнгөнчимэг, Ц.Наранжаргал, Ц.Цэрэннадмид нарын бөхчүүд бүрдүүлжээ.
аБадминтон
х
Азийн наадмын бадминтоны тэмцээн маргааш эхэлнэ. Тус тэмцээний дөрвөн төрөлд манай дөрвөн тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөнө. Тэмцээн энэ сарын 29-ныг хүртэл үргэлжлэх юм.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд
Ж.Гэрэлсүх
М.Батдаваа
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд
М.Дуламсүрэн
Б.Хулангоо нар тоглоно. Мөн эмэгтэй хосын төрөлд М.Дуламсүрэн, Б.Хулангоо нар оролцох бол холимог хос ангилалд Ж.Гэрэлсүх, Б.Хулангоо нар Ази тивийн шилдэг бадминтончидтой өрсөлдөх юм.
р
Усанд сэлэлт
р
Азийн наадмын усанд сэлэлтийн эрэгтэй, эмэгтэй ангилалд манай есөн тамирчин хурд, авхаалж самбаагаа сорино. Тэмцээн энэ сарын 20-оос ирэх сарын 3-ны өдрийг хүртэл болно. Тамирчдыг танилцуулъя.
Эрэгтэй
М.Дэлгэрхүү
М.Дөлгөөн
Э.Бямбасүрэн
Б.Амарболд
Эмэгтэй
Ц.Мөнгөнсор
Б.Энэрэл
Э.Нандинзаяа
Б.Есүй
С.Номун нар оролцоно.
.
Туялзуур сэлэм
х

Гандбол
д
Азийн наадмын эхний өдөр Гандболын тэмцээн эхэлнэ. Тус тэмцээн ирэх сарын 2-ныг хүртэл үргэлжлэх юм. Манай улсын баг Д.Бадрал, н.Юмчиндорж, Д.Эрдэнэ-Очир, Б.Мөнхбилэг, С.Нямдорж, Д.Цогтбаяр, Г.Цэнгэлбаяр, Б.Баатарсүрэн. Б.Билгүүтэй, Х.Нарангэрэл, Л.Загдсүрэн, Н.Ганчөдөр, Б.Бадамсэд, Б.Дарханбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр Азийн шилдэг гандболчидтой өрсөлдөнө.
р
Унадаг дугуй
х

Сагсан бөмбөг
х
Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд манай улсын эрэгтэй, эмэгтэй баг оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорино. Б.Билгүүн, М.Отгонмөнх, О.Ууганбаяр, Ш.Сэдбазар, Б.Одбаяр, Г.Баттөр, Т.Санчир, Д.Дэлгэрням, О.Сэргэлэн, М.Бадрах, Ц.Азбаяр, Б.Мөнхболд нарын хүчирхэг бүрэлдэхүүнтэй эрэгтэй баг Азийн наадмыг зорьсон. Харин эмэгтэй баг 11 гишүүнтэй ба н.Долгор, н.Алтанзаяа, Б.Хос-Эрдэнэ, Б.Болортуяа, Д.Ганзул, Ж.Мөнхсувд, Г.Золзаяа, н.Цолмон, Г.Баярцэцэг, Г.Энхдэлгэр нарын тамирчин тоглохоор болжээ. Тэмцээн маргааш /IX.20/ өдөр эхэлж, ирэх сарын 3-нд өндөрлөнө.
х
Хүндийн өргөлт
р

Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ