Зээлийн хэмжээ өсчээ

img

  Хадгаламжийн байгууллагуудаас  олгосон зээл өмнөх сарынхаас 4.2 хувь буюу 216.8 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 74.7 хувь буюу 2326.2 тэрбум төгрөгөөр өсч 5438.7 тэрбум төгрөгт хүрчээ. Хадгаламжийн байгууллагуудаас хувийн хэвшилд олгосон нийт зээл өмнөх сарынхаас 3.8 хувь буюу 109.5 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 66.3 хувь буюу 1191.5 тэрбум төгрөгөөр өсч 2987.3 тэрбум төгрөгт, иргэдэд олгосон зээл өмнөх сарынхаас 4.0 хувь буюу 92.2 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 89.1 хувь буюу 1131.8 тэрбум төгрөгөөр өсч 2402.0 тэрбум төгрөгт тус тус хүрсэн байна. Хувийн хэвшилд олгосон зээлийн үлдэгдлийн жилийн өсөлт өнгөрсөн оны мөн үеэс 48.2 нэгж хувь, иргэдийнх 60.6 нэгж хувиар өсчээ. Нийт зээлийг өмчлөгчөөр нь авч үзвэл 54.9 хувь нь хувийн хэвшил, 44.2 хувь нь иргэд, 0.8 хувь нь улсын байгууллага, 0.1 хувь нь бусад байгууллагад олгосон зээл байна. Нийт зээлийн үлдэгдлийн 92.4 хувийг хэвийн зээл, 1.3 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 6.3 хувийг чанаргүй зээл тус тус эзлэв. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.6 нэгж хувиар буучээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ