“Номын баяр” үргэлжилж байна
Чингис хааны нэрэмжит төв талбайд өнөөдөр номын хорхойтнууд, номд хайртай, дуртай хүмүүс хуран цугларч “Номын баяр”-аа тэмдэглэж байна.
а
Жил бүрийн намар зохион байгуулагддаг энэхүү үйл ажиллагаа 16 дахь удаагаа болж буй юм. Номын баяраар уламжлал ёсоор ахмад зохиолчдод хүндэтгэл үзүүлэх улаан хивсний ёслол, үнэт ховор номын үзэсгэлэн, зохиолчдын гарын үсэгтэй номын үзэсгэлэн худалдаа зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана.
а
Мөн та номын үзэсгэлэнд саатсанаар зохиолчидтой уулзаж, ярилцах хамтдаа зургаа авахуулах, тэргүүний уншигч хүүхдүүдийн хйисэн бүтээлийг үзэж сонирхох, ном эрхлэн гаргагч байгууллагуудын бүтээлийг 5-50 хувийн хямдралтайгаар худалдах авах боломжтой. Түүнчлэн энэ үеэр Харааны бэрхшээлтэй иргэдийн номын сангийн эрх зүйн орчин, номын сангийн шинэлэг үйлчилгээ сэдвээр илтгэл хэлэлцүүлэгдэж, Соёлын баримтат өвийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг танилцуулах юм.
х
Үндэсний номын баяр 11.00-17.00 цаг хүртэл үргэлжилнэ.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ