М.Уранцэцэг, Д.Төмөрхүлэг нар Азийн наадамд аваргаллаа
Азийн спортын наадмын эхний өдөр монголчууд цогц медальтай боллоо. Дөнгөж сая жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэг өрсөлдөгчөө ялж, Азийн аварга боллоо. Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-д хүч үзсэн ОУХМ Д.Төмөрхүлэг өрсөлдөгчөө цэвэр ялж, алтан медалийн эзэн болж, эх орныхоо төрийн дууллыг Солонгосын тэнгэрт хоёртоо эгшиглүүллээ.
ө
Харин мөнгөн медалийг эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан дэлхийн аварга Г.Болдбаатар хүртлээ. Хүрэл медалийг буудлагын эмэгтэй баг тамирчид хүртсэнээр Азийн наадмын эхний өдөр монголчууд цогц медалийн эзэд болоод байна.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ