Т.Батцэцэг “Miss world”-д өрсөлдөнө
Азийн супер модель Т.Батцэцэг “Miss world” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр шалгарлаа. Тэрбээр дэлхийн миссийн тэмцээний тайзнаа Монгол улсыг төлөөлөн алхах 10 дахь гоо бүсгүй болж буй юм.
h
Харин тэмцээний удаах байранд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ж.Энэрэл шалгарсан бол загвар өмсөгч Д.Долгион гутгаар байрыг эзэлжээ.Энэ удаагийн үндэсний миссийн шалгаруулалт реалити хэлбэрээр гурван сарын хугацаанд үргэлжилсэн билээ. Ийнхүү “Miss world Mongolia-2014” тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт өчигдөр УДЭТ-т болсон юм.
h
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ