Манай сагсчид 112:54 харьцаатайгаар хожлоо
Манай сагсчид Азийн наадмын хоёр дахь тоглолтоо Мальдив улсын багтай хийлээ. Тэд 112:54 онооны харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авлаа. Ингэснээр хоёр хожилтой манай шигшээ баг хэсгээс нэгдүгээр байраар гарах эрхийн төлөө маргааш Кувейт улсын багтай өрсөлдөнө.
а
Тэмцээнд эрэгтэй 20 баг өрсөлдөж байгаагаас манай улсын шигшээ баг ХонгКонг, Мальдив, Кувейт улсын багууд урьдчилсан шатны "А" хэсэгт багтсан билээ.
а
Тамирчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ