Жүдочид медалийн буухиаг үргэлжлүүллээ

img

“Инчон-2014” Азийн спортын наадам үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр татамид гарсан манай жүдочид дөрвөн медаль энгэртээ гялалзуулж, медалийн буухиаг үргэлжлүүлэв.

а

Манай таван бөх татамид гарснаас эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан Г.Одбаяр мөнгөн медаль хүртсэн бол 81 кг-ын жинд хүч үзсэн Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Д.Сумъяа, 70 кг-д барилдсан Ц.Наранжаргал нар хүрэл медалийн тавцанд зогслоо.

х

Ийнхүү манай тамирчид хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар  манай улсын баг БНСУ, БНХАУ болон Япон улсын баг тамирчдын дараа IV бичигдэж байна.

х

Тамирчиддаа амжилт хүсье.

х

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол мандтугай:
жудо л монгол улсыг мандуулж байна шүү,амжилт хүсье,,,
2014-09-22
дэмжиж байна.:
2016 оны олимпийн томоохон бэлтгэлээс өмнө улс төржүүлэхгүйгээр шууд баатар цолыг олгоё, 100 хувь дэмжиж байна, иргэд ч 100 хувь бараг л 2 гараа өргөн дэмжинэ ш дээ, 2008 оны олимпийн аваргыг баяр хөөртөй угтсантай агаар нэг шүү, төр засгийнхаан,,,
2014-09-22
жудогийнхон гайхамшиг:
жудогийнхон гайхамшигтай байна шүү, монголд болж байгаа юм шиг л, манай дэмжигч нар их бахархалтай байна лээ,одоо монголын жудогийн холбооны удирдлагыг төр том шагнах цаг нэгэнт болжээ,маш олон хүн дэмждэг юм байна лээ,
2014-09-22
irgen:
sain baina. horjiiloo.
2014-09-22