Агаарын бохирдлыг шийдэх бас нэгэн гарц нээгдлээ
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажилд бас нэгэн ахиц гарч, нийслэлд хийн түлшний үйлдвэр байгуулахаар боллоо. Энэхүү өргөн хүрээтэй төслийн эхлэл болгож, ЭБЭХЯ, БОАЖЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон М-Си-Эс групп Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Төслийн хүрээнд манай улсын урдаа барьдаг томоохон компаниудын нэг болох М-Си-Эс групп өөрийн зардлаар Улаанбаатар хотод хийн түлшний үйлдвэрийг 2011-2012 оны өвөл гэхэд барьж ашиглалтад оруулах юм. Эхний шатанд 100 мянган тонн нүүрсний хийн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байх ба цаашид 200 мянга хүртэл өргөтгөх ажээ. Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ