Манай дөрвөн бөх хэсгээ тэргүүллээ

Ази тивийн олимп гэгддэг Азийн спортын XVII наадам БНСУ-ын Инчон хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Азийн наадмын жүдогийн эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Л.Отгонбаатар хэсгээ тэргүүлж, хагас шигшээд Узбекстаны бөхтэй хүч үзэхээр боллоо.
ө
Мөн эрэгтэйчүүдийн +100 кг-ын жингийн ангилалд барилдаж буй Ө.Дүүрэнбаяр мөн хэсгийн аварга болсон бол -100 кг-д хүч үзэж байгаа гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр хэсгээ тэргүүллээ.
ө
Харин эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд барилдсан манай тамирчин Б.Мөнхтуяа хэсэгтээ аваргалж, хагас шигшээд БНСУ-ын бөх Жиёнг Гуон Митай хүч үзэхээр оноолт таарсан байна.
а
Тамирчиддаа амжилт хүсье.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ