Хуульчид боулингоор өрсөлдлөө
Монголын Хуульчдын холбооны 1 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооноос хуульчдын дунд боулингийн тэмцээнийг зохион явуулжээ. Тэмцээн өнгөрөгч бямба гаригт “m bouling” төвд явагдсан байна.
5
Уг тэмцээнд Монголын Хуульчдын холбооны Тамгын газар, Сургалтын асуудал эрхэлсэн хороо, Иргэний эрх зүйн хороо, Хуульчийн эрхийг хамгаалах хороо, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулах асуудал эрхэлсэн хороо, Үндсэн хуулийн эрх зүйн хороо, “Легал майнд” ХХН болон МӨХ-ны 2 баг, нийт 9 баг оролцсон аж. Хоёр үе шаттай явагдсан тэмцээний тэргүүн байрт “Легал майнд” ХХН-ийн баг шалгарч, шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал гардлаа. Мөнгө хүрэл медалийг МӨХ-ны хоёр баг хүртсэн байна.
5
Мөн тус тэмцээнд оролцсон нийт тамирчдаас хамгийн өндөр оноо авсан шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогчийг шалгаруулсан аж. “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор МӨХ-ны өмгөөлөгчдийн багийн тамирчин Д.Очирдорж, “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор “Легал майнд” ХХН-ийн багийн тамирчин Г.Должинсүрэн нар шалгарч цом хүртжээ.
5
Б.Чингүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ