Н.Түвшинбаяр Азийн наадамд аваргаллаа
Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Азийн наадамд аваргалж, алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр 100 кг-ын жинд алтан медалийн төлөө Дэлхийн аварга, Казахстаны бөх Максим Раковтой барилдаж яллаа. Ингэснээр Монголын тамирчид Азийн наадмаас гурав дахь алтан медалиа авч, эх орныхоо төрийн дууллыг Инчён хотын тэнгэрт гурвантаа эгшиглүүллээ. Азийн наадмын эхний өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар алтан медаль хүртсэн билээ.
ө
Өнөөдрийн байдлаар Монголын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, зургаан хүрэл нийт 12 медаль хүртсэн амжилтаар дөрөвдүгээр байрт жагсч байна.
6
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ