Буудлагын эрэгтэй баг VI байрт шалгарлаа

img

Азийн спортын XVII наадам БНСУ-ын Инчон хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр явагдсан 10 метрийн хийн урт бууны эрэгтэйчүүдийн дасгалд манай улсын баг 1850.8 оноогоор VI байр шалгарчээ.

а

Энэ төрөлд 15 багийн 53 буудагч цэц мэргэнээ сорьсон байна. Манай тамирчин ОУХМ Н.Баяраа 622.1 оноогоор IX байр, ОУХМ Д.Ганзориг 614.8 оноогоор 29 дүгээр байр, ОУХМ Б.Бишрэл 614.8 оноогоор 30 дугаар байр тус тус эзэлжээ.

а

Харин БНХАУ-ын баг 1886.4 оноогоор эхний байрт шалгарсан бол 1867.6 оноотой БНСУ-ын баг удаалж, 1863.1 оноотой Энэтхэгийн баг гуравдугаар байр эзэлсэн байна.

а

Б.Бэхи

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ