Багийн барилдаанд V байрт шалгарав

img

“Инчон-2014” Азийн наадмын дөрөв дэх өдөр буюу өчигдөр жүдо бөхийн багийн тэмцээн болсон. Манай эрэгтэй баг Япон улсын тамирчиддтай хүрэл медалийн төлөө барилдсан ч 3:2 онооны харьцаатайгаар ялагдал хүлээв.

а

Мөн Азийн наадмын хүрэл медалийн төлөө БНХАУ-ын багтай хүч үзсэн эмэгтэй баг 2:3 онооны харьцаатайгаар өрсөлдөгчдөө ялагдлаа. Манай эрэгтэй баг Н.Түвшинбаяр, Д.Төмөрхүлэг, Б.Хишигбаяр, Х.Цогтгэрэл, Н.Дагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй хүч үзсэн бол эмэгтэй багийг М.Бундмаа, Д.Сумъяа, Б.Мөнгөнчимэг, Ц.Наранжаргал, Ц.Цэрэннадмид нар бүрдүүлэн барилдсан юм.

ө

Гэсэн ч Азийн наадмын алт, мөнгө, хүрэл медалийг энгэртээ гялалзуулан, алтан соёмбот далбаагаа Инчоны тэнгэрт мандуулж, эх орны төрийн дууллаа эгшиглүүлсэн жүдогийн баг тамирчиддаа баярлалаа.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ