12 медальтайгаар VI байрт жагсаж байна

img

“Инчон-2014” Азийн спортын наадам өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний дөрвөн өдрийн дараах байдлаар манай улсын баг тамирчид 12 медаль хүртсан амжилтаар медалийн чансааны VI байрт бичигдэж байна.

Харин  медалийн чансааны эхний байрт 40 алт, 19 мөнгө, 21 хүрэл медаль хүртсэн БНХАУ жагсаж байгаа бол 18 алт, 19 мөнгө, 21 хүрэл медальтайгаар эзэн орон БНСУ удаалж байна. Гуравдугаарт байрт Япон, дөрөвдүгээрт Казахстаны баг бичигдэж байгаа юм. Харинн БНАСАУ-ын баг манай улсын багаас ганцхан хүрэл медалийн илүүгээр тавдугаар байрт жагсаж байна.

ө

Монгол Улсын баг тамирчдаас жүдо бөхийн төрөлд гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Дэлхийн аварга М.Уранцэцэг, дэлхйин залуучуудын наадмын хошой мөнгөн медальт ОУХМ Д.Төмөрхүлэг нар Азийн наадмын алтан медаль хүртсэн билээ. Мөн Дэлхийн аварга Г.Болдбаатар, ОУХМ Ө.Дүүрэнбаяр, Г.Одбаяр нар мөнгөн медаль зүүж, монголчуудаа баярлуулсан. Хүрэл медалийн тавцанд ОУХМ Л.Отгонбаатар, Д.Сумъяа, Н.Дагвасүрэн, Ц.Наранжаргал нар зогсож, медалийн буухиаг үргэлжүүлсэн.

а

Азийн наадмын буудлагын төрөлд цэц мэргэнээ сорьсон гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй баг хүрэл медаль зүүсэн бол ганцаарчилсан төрөлд Олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа мөн хүрэл медаль хүртсэн билээ.

ө

Өнөөдөр Азийн наадмын Усанд сэлэлтийн тэмцээний эмэгтэй 100 араар даллах, эрэгтэй 100 м мэлхий сэлэлтийн төрөлд манай тамирчин Б.Амарболд, Э.Бямбасүрэн, Б.Есүй, С.Номун нар уралдана. Байт харвааны эмэгтэй рекурв (50 мх30м), эрэгтэй урьдчилсан харваанд А.Анхтуяа, Д.Мирослова, Ж.Дагийжанчив, Б.Урантунгалаг, Г.Ган-Эрдэнэ, Ж.Гантөгс, Г.Мягмардорж, Б.Долгорсүрэн нар цэц сорино. Мөн Бадминтоны эмэгтэй ганцаарчилсан, эмэгтэй хосын төрөл явагдаж М.Дуламсүрэн, Б.Хулангоо нар өрсөлдөнө. Боксын эрэгтэйчүүдийн 56 кг, 69 кг, 60 кг-ын тэмцээн эхэлж, Н.Төгсцогт, Б.Түвшинбат, Д.Отгондалай нар рингэнд тулалдах юм.

ө

Харин Боулингийн  эмэгтэй ганцаарчилсан төрөлд Х.Өлзийхорол, С.Дэлгэрцэцэг, Т.Дорждэрэм, Л.Цэцэгсүрэн нар өрсөлдөх бол талбайн теннисийн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хосын төрлүүдэд М.Бадрах, Б.Оюунбат, А.Жаргал, Э.Эрдэнэсүрэн нар тоглоно.

а

Тэмцээний эхний өдрөөс амжилттай өрсөлдөж буй манай сагсны шигшээ багийнхан талбайн эзэдтэй ээлжит тоглолтоо хийх бол бейсболын эрэгтэй тамирчид Пажикстан багтай өрсөлдөнө.

а

Тамирчиддаа амжилт хүсье. Амжилтын зам нь алтан байг.

 б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ