Үндэсний статистикийн чадавхийг бэхжүүлэх МОНСТАТ төслийн хүрээнд Үндэсний Статистикийн Хороо, НҮБ-ын АНДОСИ–тэй хамтран “Түүврийн дизайн” сэдэвт сургалтыг энэ сарын 19-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
Уг сургалт нь түүврийн арга зүй болон түүвэр судалгаа зохион байгуулах асуудалд чиглэгдсэн бөгөөд сургалтад ҮСХ-ны ажилтнууд, төрийн захиргааны төв байгууллагууд, их дээд сургуулийн багш, судлаачид оролцож байна.