242 сургууль шаардлага хангахгүй байранд хичээллэдэг
Мэргэжлийн хяналтын байгууллагаас төрийн өмчит 1342 сургууль, цэцэрлэгийн барилгын ашиглалтын түвшинд хяналт шалгалт хийжээ. Нийт 656 сургуулийн барилгын 242 буюу 36.9 хувь нь шаардлага хангахгүй үйл ажиллагааг нь зогсоох шаардлагатай байсан бол 686 төрийн өмчит цэцэрлэгийн 251 буюу 36.5 хувь нь хүүхэд хүмүүжүүлэх ажлын байр хангалттай бус гэсэн дүгнэлт гарсан байна.
ө
Мөн улсын хэмжээнд 21 аймгийн 334 суманд үйл ажиллагаа явуулж буй 532 эмнэлгийн барилгад шалгалт хийхэд 161 эмнэлэг буюу 30.2 хувь нь стандартын шаардлага хангахгүй байжээ. Түүнчлэн орон нутагт 401 үзвэр үйлчилгээний барилгад соёл, олон нийтийн үйл ажиллагаа явуулж буйгийн 194 нь иргэдэд үйлчлэхэд хангалттай биш гэж үнэлэгдсэн гэж МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын хяналтын газрын дарга Д.Жаргал ярилаа.
а
Нийслэлийн хэмжээнд ч мөн 1950 онд баригдсан УДБЭТ, 1958 онд ашиглалтад орсон УДЭТ, 1932 онд баригдсан ЦДБЭЧ, 1956 онд баригдсан Байгалийн түүхийн музей, 1958 онд ашиглалтад орсон Спортын төв ордон, 1951 онд баригдсан Зорчигч үйлчилгээний төв буудал зэрэг насжилт өндөртэй, байнга олон тооны хүн үйлчлүүлдэг барилгуудын аюулгүй байдалд яаралтай анхаарал хандуулах болсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулав.
а
Барилгуудын ашиглалтын түвшин шаардлага хангахгүй байгаатай холбогдуулан сэргээн засварлах, аюулгүй байдлыг хангах, шинээр төлөвлөлтийг хийх тухай саналыг төв, орон нутгийн удирдлагууд, холбогдох яам, агентлагуудад хүргүүлсэн ч шийдвэрлэх ажил удаашралтай байгаа гэнэ.
Түүнчлэн шалгалтын үеэр нурах аюултай 48 барилгын үйл ажиллагааг зогсоосон аж.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ