Эмэгтэй сагсчид Казахстаны багийг хожлоо
“Инчон-2014” Азийн спортын наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ баг Казахстан улсын багтай тоглолт хийж 79:53 онооны харьцаатайгаар өрсөлдөгчдөө буулган авлаа.
ө
Ингэснээр манай тамирчид хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарч буй юм. Эмэгтэй шигшээ баг 11 гишүүнтэй ба н.Долгор, н.Алтанзаяа, Б.Хос-Эрдэнэ, Б.Болортуяа, Д.Ганзул, Ж.Мөнхсувд, Г.Золзаяа, н.Цолмон, Г.Баярцэцэг, Г.Энхдэлгэр нарын тамирчин Азийн наадамд хурд, хүчээ сорьж байгаа билээ.
ө
Тамирчиддаа амжилт хүсье.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ