Төв аймгийн Эрдэнэ сумын малчид анхдугаар чуулганаа хийлээ

img

Өвлийн хүйтэнд хотондоо өвс тоос, малын баас, цас мөстэй ноцолдож өдрийг өнгөрүүлдэг малчид идэр есийн жавраар 2 өдрийг төв суурин газар өнгөрүүллээ. Төв аймгийн Эрдэнэ сумын малчид энэ өвлийг хэрхэн яаж өнтэй давах талаар ярилцаж, хашир туршлагатай малчдаасаа залуучууд нь туршлага солилцлоо. Эрдэнэ сум энэ өвөл 125 тонн өвс нөөцөлжээ. Төв аймгийн Эрдэнэ сумын малчдын ахдугаар зөвлөлгөөн боллоо. Эрдэнэ суманд 619 малчин өрх байдаг юм байна. Тэд арын албаа  2 өдрийн туршид зохицуулж, сумын төвдөө цугласан нь энэ юм.  Өнгөрсөн жил малчдын хувьд хүндхэн өвөл болж өнгөржээ. Эрдэнэ сумын малчид 18 мянган толгой малаа зуданд алдаж, 17 мянган төл бойжуулах боломжоо зуднаас болж алдсан байна.  Энэ өвөл сумын хэмжээнд 153 мянган мал өвөлөжиж байгаа гэж байна. Хэдийгээр энэ өдрүүдэд  Эрдэнэ сумынхан  цас багатай, дулаахан өвөлжиж байгаа ч өвлийг өнтэй давж, мал сүргээ тарган байлгахын тулд малчдынхаа сэтгэхүйг өөрчлөх тал дээр сумын удирдлага ихээхэн ажил хйиж байна. Малчдын анхдугаар зөвлөлгөөнөө сумын засаг даргын тамгын газар,Эрдэнэ сумын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран зохион байгууллаа.  Энэ өвөл Эрдэнэ сумын нөөцөд 125 тонн өвч байгаа юм байна. Үүнээс 1500 гаруй боодол өвс буюу 75 тонн нь бэлэн хадчихсан байгаа. Гамшигт хамгийн их өртөмгий иргэд малчид байдаг. Тэд зөвхөн малынхаа ашиг шимээр л амьдрал ахуйгаа авч явдаг. Тиймээс Монголын улаан загалмайг нйигэмлэг малчидтай байнга хамтран ажиллаж байдаг юм байна. 1999 оноос хойш малчдын зөвлөлгөөнийг зохион байгуулсаар ирсэн гэж байна. Зуданд малаа алдсан малчдад хонь ямаагаар тусалж, өсгөж үржүүлнэ. Ашиг шимийг нь малчдиддаа өгдөг байна. Зөвлөгөөний үеэр 3,6 сая төгрөгний хувцас,эд материалын  тусламжийг Эрдэнэ сумын малчин өрхийн хүүхдүүдэд хандивласан юм.

Б.Батцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ