Хэлэлцээрийн төслийг гардууллаа

img

МХЕГ-ын дэд дарга Д.Гүньбазараар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын Чанар хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газарт энэ сарын 13-нд зочилжээ. Тус газрын доктор, ерөнхий байцаагч Сиан Юун Занг болон бусад албаны хүмүүстэй уулзаж, хоёр байгууллага хооронд байгуулах хэлэлцээрийн төслийг гардуулан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Талууд дэлхийн худалдааны байгууллагын худалдаанд тулгарах саадыг арилгах, эрүүл ахуй, хорио цээр, чанарын хяналт шалгалтын салбарт хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцож чаджээ. Түүнчлэн импорт, экспортын бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд голлон анхаарч хамтран ажиллахаар болсон байна. Уулзалтанд МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал, НТЛ-ын дарга Б.Амар, НМХГ-ын улсын байцаагч Ж.Нэргүй болон хэвлэл мэдээллийн ажилтан А.Ундрахбаяр нар оролцсон аж. Мөн Лео нин мужийн Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн газар, мөн лабораторийн үйл ажиллагаатай танилцаад иржээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ