
Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулж бүтээсэн “Сонголт, сорилго, замнал, ирээдүй” баримтат киноны нээлт 12 дугаар сарын 22-ны өдрийн 16.00 цагт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болох аж. ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Батхишиг ёслолын ажиллагааг нээж, киноны уран бүтээлчдийг танилцуулах бол Гадаад харилцааны сайд Г.Занданшатар баяр хүргэж үг хэлэх юм байна.
Мөн киноны зохиолыг бичсэн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, доктор Т.Төмөрхүлэг киноны тухай товч тайлбар хийх бол киноны найруулагч Д.Цэнддорж киноны эх хувийг яамны удирдах хүмүүс болон Гадаад харилцааны төв архивын даргад гардуулах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ