Монгол-Хятадын тоглолт 13.00 цагт эхэлнэ
“Инчён 2014” Азийн зуны спортын XVII наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг БНХАУ-ын багтай тоглоно. Монгол-БНХАУ-ын шигшээ багийн тоглолт Улаанбаатарын цагаар 13.00 цагт Инчён хотын “Хуасон” спортын ордонд болох юм. Манай улсын шигшээ баг БНСУ, Йорданы багтай тоглон нэг хожил, нэг хожигдолтойгоор шөвгийн наймд шалгарсан билээ.
б
Өнөөдөр нийт дөрвөн тоглолт болох бөгөөд “G” хэсэгт БНХАУ-Монгол, Иран-Япон, “H” хэсэгт Казахстан-БНСУ, Филиппин-Катар улсын шигшээ багууд тоглоно.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ