Шалгарсан хүмүүст шагнал гардуулна

img

Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулсан Номын баяр 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагаас ГХЯ-ны “ Номин” танхимд болох аж. ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Батхишиг номын баярыг нээж, орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулан бүтээсэн  номнуудын зохиогчид, редакторуудыг танилцуулах юм байна. Гадаад харилцааны сайд асан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Гомбосүрэн “Монгол Улсын гадаад харилцааны зуун жилийн түүхийн тойм” номын талаар танилцуулж, уг номын дээжийг яамны удирдах хүмүүст гардуулах бол ахмад дипломатч Д.Баттулга, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Б.Нямаа нар “Монгол Улсын Гадаад харилцааны яамны түүх” номын тухай танилцуулж, уг номын дээжийг яамны удирдах хүмүүст гардуулах аж. Мөн ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Л.Удвал “Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газруудын түүх” номын тухай танилцуулж, уг номын дээжийг яамны удирдах хүмүүст гардуулах бол ахмад дипломатч Д.Лхамсүрэн “Монгол Улсын орчин үеийн дипломат албаны нэрт зүтгэлтнүүд” номын тухай товч танилцуулж, уг номын дээжийг яамны удирдах хүмүүст гардуулна. Дараа нь ахмад дипломатч Ц.Нямсүрэн “Монгол Улсын гадаад харилцаа 100 жилд” гэрэл зургийн цомгийг танилцуулж, дээжийг нь яамны удирдах хүмүүст гардуулах бол ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Үржинлхүндэв “Алтан аргамж” номын VI ботийн тухай танилцуулж, дээжийг нь яамны удирдах хүмүүст гардуулах аж. Мөн арга хэмжээний хүрээнд шинэ номнуудыг мялааж ая дуу өргөсний дараа Гадаад харилцааны сайд Г.Занданшатар зарим ахмад дипломатч болон Улаанбаатар дахь ДТГ-ын тэргүүн нарт ном, цомог бэлэглэх юм байна. Харин дараа нь Орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулж зарласан уран зохиолын уралдаанд шалгарагсдад шагнал гардуулах арга хэмжээ болох аж.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Gadaad Yam gej dee. Boon luivar, zali meh, damiin naimaa, hulgai. Ene Udval geed baigaa chini ter jil Germany-d baisan elchin mon uu. Avgai ni delguureeshulgai hiigeed nudnii bulai biolson shuu dee. Ed naraasichih yum
2011-12-20