Су.Батболд: Орон нутгийн эрх мэдлийг өргөтгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирлээ

img

Монголын нутгийн удирдлагын холбооны 20 жил энэ өдрүүдэд тохиож байна. Ойн хүрээнд “Нутгийн удирдлагын хөгжлийн хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд  зохион байгуулж байна.

6

Тус  холбоо нь Монгол Улсын нутгийн удирдлагын тогтолцоог  Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд төлөвшүүлэн хөгжүүлж бэхжүүлэх, нутгийн захиргааны болон нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн хоорондын хамтын ажиллагааг дэмжих, үйл ажиллагааны ололт амжилтыг сурталчлах, дэмжлэг үзүүлж үйлчлэх зорилгоор 1994 онд анх байгуулагджээ.

6

Хэлэлцүүлгээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг хандлага, УИХ болон орон нутгийн сонгуулийн хуулийн өөрчлөлт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг өнөөгийн нөхцөл байдалд үндэслэн хэрхэн өөрчлөх боломжтой вэ гэдэг гурван үндсэн асуудлыг хөндөн ярилцах юм. Ойн хүрээнд Монголын нутгийн удирдлагын холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн  Су.Батболдоос зарим зүйлийг тодруулсан юм.

6

-Монголын нутгийн удирдлагын холбоо өнгөрсөн хугацаанд нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхэд ямар үүрэгтэйгээр оролцож ирсэн бол?

-Манай холбоо нь ардчиллыг бэхжүүлэх, орон нутаг дахь улстөрчдийг бэлтгэх, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ, нутгийн захиргааны байгууллага болох аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын үйл ажиллагааг чиглүүлэх, бие даасан байдлыг хангах, санхүү, төсөв, боловсон хүчний талаар эрх мэдэлтэй болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Нэг талаас төрийн чиг үүргийг гүйцэтгэдэг байгууллага. Учир нь холбооноос явуулж байгаа үйл ажиллагаа нь Үндсэн хуульд нутгийн тунхагласан өөрөө удирдах ёсны болон нутгийн захиргааны байгууллагад дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг. Нөгөө талаас Нутгийн удирдлагын холбоо нь Засгийн газрын сөрөг хүчин маягаар үйл ажиллагаа явуулдаг. Яагаад гэвэл төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг өргөтгөх чиглэлээр байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Орон нутгийн улстөрчдийг бэлтгэх, ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, ямар чиг үүрэг зорилготой сонгогдсон, нутгийн захиргааны байгууллагатай хэрхэн хамтран ажиллах, орон нутгийн хөгжлийн төлөө юу хийх вэ гэдэг чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн.

6

-Сумын Засаг даргыг сонгох асуудал маргаантай байдаг. Энэ талаар танай холбоо ямар байр суурьтай байдаг бол?

-“Сумын Засаг даргыг ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 20-иод хүний лоббигоор сонгож болохгүй юм. Иргэдээс сонгох хэрэгтэй” гэсэн шүүмжлэл  гарч ирдэг. Үүнийг бид хуулийн хүрээнд судалж  үзээд Засгийн газар ямрын төлөөлөгчийн хувьд ямар үүрэгтэй оролцох вэ? Орон нутгийн хүрээнд хэрхэн оролцох талаар эрх үүргийн хуваарийг нь гаргаад өгчих хэрэгтэй. Үүнийг өөрчлөхийн тулд Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй болно.

7

-Өнгөрсөн жилээс орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгө гэж олгож эхэлсэн. Энэ нь тухайн орон нутгийг  хөгжүүлэхэд хувь нэмэр болж байна уу?

-Төсвийн хуулиар хэдий хэмжээний мөнгө олгохыг заасан байгаа. Дунджаар нэг суманд 130-140 сая төгрөг хуваарилагдсан.  Энэ нь нэлээн боломжийн мөнгө юм. Хамгийн гол нь Иргэдийн сэтгэлд нийцсэн, ирээдүйгээ харсан зөв бүтээн байгуулалтад зарцуулах хэрэгтэй.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ