Задраагүй тендерийн задарсан ялагчид
"Үндэсний шуудан" сонины энэ сарын 26-ны дугаарт Монголд угсарсан Экобус хэмээх автобус 20 ширхгийг улс худалдан авахаар тохирсон гэсэн нийтлэл гарчээ. Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой зарласан тендер энэ сарын 22-нд задарч ялагчаа тодруулжээ гэж болох. Гэтэл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас утсаар лавлатал тендерийн хугацаа хойшилж 9-р сарын 29-нд болсон байлаа. Ахиад гурав хоног дутуу гэсэн үг. Тэр байтугай тендер задарсан ч ялагч тэр дороо тодрохгүй байж болох бөгөөд үүнийг 45 хоногийн дотор шийднэ гэсэн хуулийн хугацаа бий.
ө
Тендер гэдэг жүжиг тоглосон хэрэг үү?
а
9-р сарын 22-нд тендер задарна гэж байхад Экобусын үйлдвэрийн нэгэн мэргэжилтэн мөн ийм утгатай ярилцлага өгч байсныг санаж байна. Ямар ид шидтэй болоод төрийг ингэж далайлгаж байна вэ? Уг үйлдвэрийн эзэн Д.Жаргалсайхан гэгч эр урьд нь төрийн өмчийн Цахилгаан тээвэр компанийн захирал байхдаа дэргэдээ тролейбус угсарч улсад өндөр үнээр шахдаг байсан. Тэрнээсээ болоод АТГ-д дуудагдасан байцаагдахдаа хүрч улмаар албан тушаалаасаа татгалзан хэргийг хал балгүй хааж байжээ.
ө
Гэсэн ч “амташсан хэрээ” маань угсралтаа үргэлжлүүлсээр өдгөө Экобус хэмээх Монголд угсарсан хятад автобус, тэр битгий хэл хятад үйлдвэрийн автобуснаасаа чанарын олон үзүүлэлтээр хол дутуу, осол аваарын ямар ч туршилт хийгдээгүй дутуу дулимаг техникүүдийг нэг бүрийг нь 150 мянган ам.доллараар улсад шахах гэж ийнхүү эрээ цээргүй адарч байгаа аж. Тендерийн задрах хугацаа болоогүй байхад “улс манай автобусыг авахаар тохирсон” гэж удаа дараа мэдэгдэж байгаа нь тендерийн хороо, нийслэл, цаашлаад ард түмний эрх ашгийг эс хайхран доромжилж буй хэрэг. Эсвэл Номин хэмээх том айлын элгэнд наалдсан нь тэдэнд ийм их эр зориг өгөв үү? Нийслэлийн удирдлага маань том хувийн компанийн халаасанд багтаад орчихсон юм биш байгаа.
ө
150 мянган ам.доллар гэдэг Япон, Орос, Солонгос, Турк автобуснаас хэт өндөр үнэ. Гэтэл чанар нь хэд дахин доогуур. Урдаа бамбай болгож ярьдаг Евро-4 хөдөлгүүрийнх нь шатахуун ч Петровис компанийн өндөр үнээр маш хязгаарлагдмал хэмжээтэй оруулж ирдгийг эс тооцвол манай улсад байдаггүй аж. Тэгэхээр Евро-2, Евро-3 буюу бусадтайгаа адилхан л шатахуун шатааж явах нь тодорхой. Ард түмнийг мөн амархан хууран мэхэлдэг юм байна.
а
Түүнчлэн Хятадад үйлдвэрлэсэн Евро-4 хөдөлгүүртэй “ориг” автобусны импортын үнэ 75 мянган ам.доллар!!! Гэтэл нийслэлчүүд бид хятад автобусанд ямар амтай байдаг билээ?! Харин Экобус тэрнээс ч чанар нь хэд дахин доогуур хэрнээ, үнэ нь хоёр дахин өндөр байна. Тэрийг нь улс худалдаж авна. Ид шид л гэж ийм байдаг байх.
ө
Хөдөлгөөнд оролцож байгаад осол аваар гаргавал хэн хариуцах вэ? Экобусыг авахгүй хэмээн нийтийн тээврийн хувийн компаниуд цааргалж, Экобусыг барихгүй хэмээн жолооч нар татгалзаж байна. Хэзээ яаж эвдэрч хэмхрэх нь мэдэгдэхгүй техник хариуцан авч ажил амьдралаараа хохирохыг хэн хүсэх билээ. Шугаманд гарсны дараа өч төчнөөнөөрөө эвдэрч зогсвол яахав? Харин Экобус үйлдвэр засвар үйлчилгээ, сэлбэг, сервис хариуцана гээгүй. Д.Жаргалсайхан захиралд “өөрөө нэг шугам авч өөрийн автобусаар иргэдэд үйлчлээч” гэж хэлээд үзвэл яадаг бол?
э
Үндэсний үйлдвэр манай улсад хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Ус агаар шиг хэрэгтэй. Харин ийм маягаар нүглийн нүдийг гурилаар хуурч, олон зуун мянган хүний амь насыг өт хорхой шиг золиосонд гаргамааргүй байна. Ингэж аргацааж, ор нэрийн төдий хор угсарч байхаар ноён Д.Жаргалсайханыг улсаас дэмжиж, хөрөнгө оруулан үйлдвэр шиг үйлдвэр байгуулахад нь тусалж, автобус шиг автобус үйлдвэрлэж эхэлбэл сая үндэсний үйлдвэрлэл гэж нүүр бардам хэлэх юм сан.
ө
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ