Эмэгтэй сагсчид Балбын багтай тоглоно

img

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчон хотод найм дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээнд амжилттай оролцож буй манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Непал /Балба/ улсын багтай тоглоно.

f

Манай сагсчид Катар, Казахстаны багийг хожиж, ХонгКонгийн багт ялагдсан. Харин өнөөдөр Непалийн багийг хожвол хэсгээ тэргүүлэн шөвгийн наймд шалгарах юм. Шилдэг багуудыг хожсон манай сагсчдад Непалийн багийн хожих бүрэн боломж бий. Тэмцээн Улаанбаатарын цагаар 15.00 цагт эхэлнэ.

g

Харин тэмцээн эхэлсэн цагаас ур чадвар, уран тоглолтоороо шуугиулж байгаа манай эрэгтэй сагсчид яг одоо Ираны багтай тоглох гэж байна. Шөвгийн наймд шалгарч G хэсэгт манай сагсчид БНХАУ, Япон, Иран улсын багуудтай багтсан. Хэсгийн эхний тоглолтоо БНХАУ-ын багтай хийж 67:108 онооны харьцаатайгаар манай баг ялагдал хүлээсэн. Өрсөлдөгч Ираны баг өчигдөр Японы сагчидтай тоглож 82:59 оноогоор хожсон.

g

Тамирчиддаа амжилт хүсье.

g

Б.Бэхи  

     

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

аааааа:
балбыг балбаад бай
2014-09-27
1234:
balbaad uguuurei
2014-09-27