
Австралийн Зул сарын арал дээр буун улмаар эх газар луу нэвтрэх зорилготой Индонезийн цагаачдыг тээвэрлэж явсан хөлөг онгоц живж олонхүний амь нас эрсдсэн тухай манай сайт мэдээлж байсан.
Тэгвэл сүйрсэн онгоцноос 13 хүнийг Ява арлын ойролцоогоос нүүрс тээвэрлэж явсан хөлөг онгоц таарч аварсан байна. Сүйрсэн онгоц нийт 250 гаруй цагаачдыг тээвэрлэж явсан бөгөөд одоогийн байдлаар 49-ийг нь л аврагчид аварсан.
Үлдсэн цагаачдыг аврах найдвар одоо тасарч байгаа гэнэ. Аврах ажиллагаанд Индонез болон Австралийн эргийн хамгаалалт, аврах албаныхан оролцож хэд хоногийн турш далайд ажиллаж байгаа юм.
Зүүн Өмнөд Азийн орнуудаас цагаачид тээвэрлэсэн хөлөг онгоц Австралийг зорих нь их бөгөөд тэднээс ийнхүү далайн салхи шуурга, цаг агаарын таагүй нөлөөнөөс болж сүйрэх явдал гардаг юм.
Энэхүү осол нь тэдгээр сүйрлүүдээс хамгийн томоохонд тооцогдож байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ