Азийн наадмаас таван медаль зүүлээ

img

 

БНСУ-ын Инчон хотод үргэлжилж байгаа Азийн зуны ХҮII наадмын чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр манай гурван бөх дэвжээнд гарсан. Тэднээс эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер Б.Номин, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер С.Цэрэнчимэд нар хүрэл медаль хүртлээ.

f

Харин тэмцээний хоёр дахь өдөр манай дөрвөн бөх Азийн наадмын дэвжээнд хүч үзэж эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн мөнгөн медаль зүүлээ. Мөн эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд барилдсан Гавьяат тамирчин О.Бурмаа, эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд хүч үзсэн Олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга нар хүрэл медалийн тавцанд зогссон юм.

f

Ийнхүү манай бөхчүүд алтан соёмбот далбаагаа Инчоны тэнгэрт мандуулж, эх орны төрийн дууллаа эгшиглүүлсээр байна.

h

Өнөөдөр тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг-ын жингүүдийн барилдаан болно. 61 кг-ын жинд хүч үзэх Олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулга нэгдүгээр тойрогт энэтхэгийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт Баржангтай оноолт таарчээ. Мөн 74 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын бөх Сангкю Литэй барилдахаар болсон байна. 86 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер П.Өсөхбаатар нэгдүгээр тойрогт тайландын бөх Метее Тепакомтай барилдах бол 125 кг-ын жинд Олон улсын хэмжээний матер Ж.Чулуунбат эхний тойрогт Арабын Нэгдсэн Эмират Улсын бөх Мохаммед Салемтай учраа таарчээ.

h

Тамирчиддаа амжилт хүсье.

f

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

pen :
chuluunbat alt avna aa chi shyy asiad chamaig diildeg xyn baixgyi
2014-09-29