П.Өнөрбат, Н.Золбоо нар мөнгөн медаль хүртлээ

img

ОХУ-ын Кемерово хотноо “Шахтёрская слава” олон улсын II тэмцээн энэ сарын 27-28-ны өдрүүдэд болсон. Тэмцээний 74 кг-ын жинд эх орноо төлөөлөн барилдсан Олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр өнгөрсөн жил энэхүү тэмцээний хүрэл медалийн тавцанд зогсож байсан билээ.

ө

Мөн тэмцээний сүүлийн өдөр манай бөхчүүдээс 125 кг-ын жинд барилдсан Олон улсын хэмжээний мастер Н.Золбоо мөнгөн медаль хүртсэн юм.

б

Энэхүү тэмцээнд хүч үзсэн манай бөхчүүд ирэх 10 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд ОХУ-ын Якут улсын Якутск хотод болох ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний нэрэмжит “Гран-При” олон улсын тэмцээнд оролцох хүлгийн жолоо залсан байна.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
inchion=2014 =t hamag tamirchid yavsan gej bodson chini ene bas yumii temtseen yum boloo beki buh l yum shig baina.medee gej haltuurdaj baih shivdee
2014-09-29
zochin:
harin zurgiig harval chuluut bukh yum bish uu? bas tamirchidiinh ner chuluutiinh yum shig bna, ene setguulch taavar taalgaj bgaa bololtoi
2014-09-29
зочин:
ямар тэмцээн юм бэ. зургыг нь харвал жудо юмуу
2014-09-29