
БНХАУ-ын ерөнхийлөгч Ху Жинтао өнөөдөр өглөө Бээжин дэх Умард Солонгосын элчин сайдын яаманд өөрийн биеэр зочилж Ким Чен Ирийн үхэлд эмгэнэл илэрхийлсэн байна.
Энэ талаар хятадын төв телевиз CCTV болон Синхуа агентлаг мэдээлжээ. Хятад улс нь Ким Чен Ирийн хамгийн ойрын холбоотон байсан юм.
Тиймээс ийнхүү төрийн тэргүүн нь өөрийн биеэр элчингийн байранд очиж хүндэтгэл үзүүлэн эмгэнэл илэрхийлжээ.
Мөн тэрбээр улсынхаа төв телевизээр эмгэнэлийн үг хэлсэн талаар Өмнөд Солонгосын Yonhap news агентлаг мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ