279 сая төгрөгөөр нэмэлт дулаалга хийжээ
Германы Олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг Швейцарийн Хөгжлийн агентлагтай хамтран Эрчим хүчний үр ашиг төслийг энэ оны нэгдүгээр сараас эхлэн манай улсад хэрэгжүүлж буй билээ. Уг төсөл Ховд, Завхан аймагт хэрэгжиж буй. Төслийн хүрээнд Ховд аймгийн Жаргалан сумын V цэцэрлэг, Завхан аймгийн V цэцэрлэгийг дулаалж, хүүхдийн сурч хүмүүжих орчин нөхцfлийг сайжруулах ажил хийгдэж, хүлээлгэн өгчээ. Цэцэрлэгийн барилгыг 279 сая төгрөгийн санхүүжилтээр Германий технологиор 15 см хөөсөнцөр дулаалгаар гадна талаас нь дулаалжээ. Барилгын гүйцэтгэлийг орон нутгийн "Тулгат Багана" ХХК гүйцэтгэсэн бөгөөд барилгын ажлын явцад орон нутгийн МСҮТ-ийн оюутнуудыг дадлага хийлгэж, Германий дулаалгын технологид суралцуулжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ