Засаг дарга нар хангалтгүй ажиллаж байна гэж үзжээ

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас  аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар  байгаль орчин, геологи уул уурхайн чиглэлийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа эсэхэд шалгалт хийжээ. Шалгалтаар 21 аймгийн Засаг дарга, 291 сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааг шалгаж, байгаль орчин, геологи уул уурхай, соёлын өвийн тухай 19 хуулийн холбогдох 107 заалтын дагуу хүлээсэн үүргийн өнөөгийн байдалд үнэлэлт өгч ажилласан байна.Гүйцэтгэлийн хяналт шалгалтыг Завхан, Хөвсгөл аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг БОАЖГ, 2 Ойн анги, 7 сумын ЗДТГ, Ойн мэргэжлийн эрхтэй 14 аж ахуйн нэгж, 12 байгаль хамгаалагч, газрын даамал, холбогдох мэргэжилтнүүдийг хамруулж шалгажээ. Шалгалтаар дараах зөрчил илэрчээ. Байгаль орчны нөөцийн менежментийн чиглэлийн хууль тогтоомжийн чиглэлд: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17-р зүйлийн 4 дэх заалт “Нутаг дэвсгэрийнхээ байгалийн тодорхой төрлийн баялгийн хамгаалалт, ашиглалт, эзэмшилтийг энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтад заасан нөхөрлөлд хариуцуулах асуудлыг баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн шийдвэрлэх” гэсэн заалтыг, Байгалийн нөөцийн менежментийн төлөвлөгөөнд үндэслэн Төрийн захиргааны төв байгууллагын тухайн жилд бэлтгэж ашиглах, ойжуулах нөхөн сэргээхээр баталсан тоо хэмжээ, тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан дээд хэмжээг хэтрүүлэн бэлтгэсэн нь “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 13 дугаар зүйлийн  13.3 дахь заалт, “Ойн тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5 дахь заалтыг, /Хэнтий аймгийн Дадал, Норовлин сум, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг дарга нар/ Сум дундын болон сум, дүүргийн ойн ангиуд нь улсын төсөвөөс санхүүжиж үйл ажиллагаа явуулах байтал өнөөдрийн санхүүжилт нь ойн талбай тусгаарласны төлбөр, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлсний орлогоос санхүүжиж байгаа нь улсын хэмжээнд Ойн анги тогтмол үйл ажиллагаа явуулах боломжгүй нь   “Ойн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.11 дэхь заалтыг, Сум, дүүргийн Засаг дарга тухайн орон нутагтаа тархсан ховор болон элбэг ургамлын тархалт нөөцийг тогтоосны үндсэн ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх зөвшөөрөл олгоогүйгээс хууль бусаар байгалийн ургамал  бэлтгэх зөрчил  илэрч байгаа нь Байгалийн ургамлын тухай хуулийн 12, 13 дугаар зүйлийн 3 дахь заалтыг, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Агнуурын амьтны тархац нутагт ан амьтныг агнах, барих агнуурын бүс нутгийг тогтоогоогүй нь  Ан агнуурын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтыг, Ан агнуурын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулж, агнуурын нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээний зардлыг тухайн жилийн төсөвт тусгаагүй нь  Ан агнуурын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4,2, 3,4,3 дахь хэсгийг, Ус хуримтлуулах, зохистой ашиглах, чанарыг нь хамгаалах, усны хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, уршгийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээг тодорхойлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан хэрэгжилтийг хангуулах талаар ажил зохион байгуулаагүй нь “Усны тухай” хуулийн 16.1.1 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дахь заалтыг, Аймаг, сумдын Засаг дарга нар гадаргын болон гүний усыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа иргэн, ААНБ-уудтай усыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон гэрээ байгуулж, гэрчилгээ олгон зохих төлбөр хураамжыг ноогдуулдаггүй нь Усны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.8 дахь заалтыг, Рашааны орд, эх булгийн эргэн тойронд 100 метрт ариун цэврийн бүс, хориглолтын болон хязгаарлалтын бүс тогтоогоогүй нь “Рашааны тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтыг, сумын төвийн ундны усны эх үүсвэрт хамгаалалтын бүс тогтоож, тэмдэгжүүлээгүй байгаа нь ”Усны тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.15, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар нь бие хамгаалах хэрэгсэл, дүрэмт хувцасаар хангагдаагүй, хяналт шалгалтын ажилд шаардагдах бензин шатахууны хангалт муу байдаг нь “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.5 дахь заалтыг, Сумын Засаг дарга нар нь “Байгалийн ургамлын тухай” хууль, “Агаарын тухай” хууль, “Усны тухай” хууль, “Геодези зураг зүйн тухай”, “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хууль тогтоомжуудаар хүлээсэн үүргээ огт хэрэгжүүлдэггүй, шаардагдах хөрөнгийг баталж өгдөггүй, ажил зохион байгуулдаггүй нийтлэг дутагдал байна. Харин Байгаль орчныг бохирдолоос хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд: Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Засгийн газраас тогтоосон аргачлалын дагуу тухайн нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын нормативыг тогтоодоггүй, хог хаягдлыг бууруулахад чиглэсэн орон нутгийн хөтөлбөрийг баталж, биелэлтэд нь дүгнэлт өгдөггүй нь “Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай” 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2, 9.1.3 дахь заалтыг, Томоохон хот суурин болон аймгууд хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих талаар тодорхой ажил зохион байгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүйгээс нийтийн эзэмшил, эдэлбэр газарт эзэнгүй хог хаягдал хуримтлагдах, хогны төлбөр тооцооны өр авлага үүсэж байгаа зэрэг нь “Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.4 дэх заалтыг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 248 дугаар тогтоолоор хог хаягдлын үйлчилгээний сангийн журам батлагдаж дүүргүүдэд хог хаягдлын үйлчилгээний сан байгуулагдсан байгаа нь “Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дахь заалтыг, Агаарыг хамгаалах, бохирдлыг бууруулах талаар хийх ажлыг төлөвлөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж ажиллаагүйгээс “Агаарын тухай” хуулийн 6.1.2 дахь заалтыг, Агаар бохирдуулагч суурин эх үүсвэр болон хөдөлгөөнт эх үүсвэрийн тоо бүртгэл, бохирдуулах бодисын хаягдлын хэмжээг бүртгэн агаарын чанарын мэргэжлийн албанд бүрдүүлж өгөөгүйгээс “Агаарын тухай” хуулийн 6.1.5 дахь заалтыг, Агаарын чанарын төлөв, байдал, түүний өөрчилөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа, шинжилгээ хийж үнэлэх ажлыг зохион байгуулаагүйгээс “Агаар тухай” хуулийн 6.1.3 дахь заалтыг, Үйлдвэрийн зориулалтаар ашиглаж байгаа химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, зарцуулалтын тайлан, мэдээг аж ахуйн нэгж байгууллагаас нэгтгэж аваагүй нь “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн 13.7 заалтыг зөрчсөн байна. Газрын харилцаа, геодези зураг зүйн хууль тогтоомжийн чиглэлд: Дорнод, Хөвсгөл аймгууд газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөгүй байгаа нь “Газрын тухай” хуулийн 25.3 дахь /Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь энэ хуулийн 25.2-т заасан хүрээнд боловсрогдсон 12-16 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна/ заалтыг, Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний боловсруулалт хангалтгүй, эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх,  газрын байршил тодорхой бус, үүнийг харуулсан зураггүй, газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төсөлгүй,  газрын нэгдмэл сангийн тайлан бүрээр гаргаагүй  байгаа нь “Газрын тухай” хуулийн 25.4 дэх /Нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна/ заалтыг, “Газрын тухай” хуулийн 55.1 дэх /Газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа нь улс, аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна/ заалтыг, Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт олголт хийж байгаа нь “Газрын тухай” хуулийн 33.4 дэхь /Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно/ заалтыг, Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар газар олгохдоо газрын дуудлага худалдааны зарчим баримтлахгүй, дуудлага худалдааны анхны үнээр газар эзэмшүүлсэн байгаа  нь “Газрын тухай” хуулийн 33.1.2. дахь /энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар ... газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ/ заалтыг, Нутаг дэвсгэртээ хамаарах байр зүйн зураг, зураг зүйн бүтээлд тусгагдах газар зүйн нэрийн судалгааг 4 жил тутам тодотгож УИХ-аар батлуулаагүй, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг газар зүйн албан ёсны нэрийн тухай мэдээллээр хангах, газар зүйн нэрийг зөв бичих, хэрэглэх, хамгаалах асуудлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн хамтран зохицуулсан ажил хийгдээгүй нь “Геодези, зураг зүйн тухай” хуулийн 5 дугаар зүйл 5.8.2 дахь заалтыг, Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн хадгалалт, хамгаалалтанд хяналт тавьж, жил бүр тооллого явуулж дүнг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдээлэх ажил хийгдээгүй “Геодези, зураг зүйн тухай” 5 дугаар зүйл 5.8.2 дахь заалт, 10.3, 10.4.2, 10.4.4 дахь заалт хэрэгжээгүйгээс 12.1.2. дахь заалтыг,  Геологи, уул уурхайн хууль тогтоомж Нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй тохиолдолд  дараа жилийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байх эрхээ хэрэгжүүлээгүй байгаа нь Ашигт малтмалын  тухай хуулийн 39.7 дахь заалтыг, Нутаг дэвсгэртээ хийгдсэн геологийн судалгааны ажил  болон нутаг дэвсгэртээ  оршиж байгаа ашигт малтмалын талаархи мэдээллийг зохих журмын дагуу холбогдох аж ахуйн нэгж байгууллагаас гаргуулан аваагүй байгаа нь Газрын хэвлийн тухай хуулийн 7.2.2 дахь заалтыг, Харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулж зөрчил дутагдлыг таслан зогсоох арга хэмжээ авч  ажиллахгүй байгаа нь  Ашигт малтмалын тухай  хуулийн  12.1.2 дахь заалтыг, Ердийн ашигт малтмалын ордыг зохистой ашиглах болон газрын хэвлийг ашиглах явцад эвдэрсэн газрыг аюул осолгүй болгоход  хяналт тавьж  ажиллахгүй байгаа нь  Газрын хэвлийн  тухай  хуулийн 8.2.5 дахь заалтыг, Уурхайг ажиллуулахад  дэд бүтцийг  хөгжүүлэх,  баяжмал тээвэрлэлтийн замыг барих, ажлын байр нэмэгдүүлэх талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулахгүй  байгаа нь  Ашигт  малтмалын тухай хуулийн 42.1 дэх заалтыг, Сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гадаадын иргэдийг илүү     ажиллуулсаны төлбөрийг сум дүүргийн төсөвт төвлөрүүлж боловсрол, эрүүл мэндийн    салбарт зарцуулах журмыг боловсруулан баталж  мөрдөж  ажилахгүй         байгаа нь Ашигт малтмалын  тухай  хуулийн 43.3 дахь заалтыг, Аймаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгаль орчныг хамгаалах зорилго, чиглэл бүхий төрийн бус байгууллагуудыг гэрээний үндсэн дээр хариуцуулж ажиллуулах тухай шийдвэр гаргаагүй байгаа нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалатын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх олборлохыг хориглах тухай  хуулийн  5.3 дахь заалтыг зөрчсөн байна.  Соёлын өв Шалгалтанд хамрагдсан аймаг, сумдын Засаг дарга нар өөрийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохдоо түүх, археологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэх ажлыг зохион байгуулахгүй, түүнд хяналт тавихгүй байгаа нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.10 дахь заалтыг, Сумынхаа нутаг дэвсгэрт байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг  орон нутгийн захиргаа, өөрийн удирдлагын  байгууллагууд Засаг даргын мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөндөө тодорхой тусган дорвитой ажил зохион байгуулж, шаардлагын хэмжээнд хяналт тавьж  ажиллахгүй байгаа нь  Монгол Улсын Соёлын тухай хуулийн 14-р зүйлийн 2.1, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 221.1-р заалтыг, Шалгалтанд хамрагдсан сумын удирдлагууд болон байгаль орчны хяналтын улсын байцаагчид “Хот, суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохдоо уг газарт  түүх, археологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж  дүгнэлт гаргуулсан эсэхэд хяналт тавьдаггүй, хэрвээ түүх, соёлын дурсгалт зүйл илэрвэл авран хамгаалах ажлыг хийлгэж хэвшээгүй байгаа нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.1, 221.1. 221.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж байна.  Тиймээс дараах арга хэмжээг авчээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын байгаль орчин, геологи уул уурхайн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг шалгаж илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах талаар 150 албан шаардлага, 18 дүгнэлт, 11 729 600 төгрөгийн шийтгэвэр ногдуулж, шалгалтанд хамрагдсан холбогдох албан хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав. Хуулиар хүлээсэн эрх үүргээ хангалтгүй биелүүлсэн Сүхбаатар аймгийн Наран, Баяндэлгэр, Уул-баян, Хөвсгөл аймгийн Ханх, Ренчинлхүмбэ сумын Засаг дарга нарт хариуцлага тооцуулахаар аймгийн Засаг даргад санал хүргүүлсэн байна. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум, Хөвсгөл аймгийн Ханх, Ренчинлхүмбэ сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт хариуцлага тооцсон байна. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн хүсэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын өгсөн үүргийн дагуу Дархан-Уул аймгийн  МХГ-аас 2011 оны 6-р сард МХГ-ас Хонгор сумын Мөөлхан уулын орчимд оршдог XIII-XIV зууны монгол бичгийн дурсгал болох дөрвөлжин бичгийн дурсгалын хадгалалт хамгаалалтын байдлыг  шалгаж, Хүйтэн, Бага ноёны голын хамгаалалтын бүсэд  алтны шороон орд олборлох, хөрс хуулалтын ажил хийж байсан “Морьт хангай” ХХК, “Зүрийн булан” ХХК-ны үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авсан. Дорноговь аймгийн тусгай хамгаалалттай газар болох Хан баян зүрх уул, Зоогийн хоолойн ойр орчимд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрсдэлтэй байгааг харгалзан  аймгийн Мэргэжлийн хяналтын газар  хүсэлт гаргаж Дорноговь аймгийн ИТХ-ын 2010 оны 7-р сарын 16-ны өдрийн “Зарим газрыг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай” 5/04 тоот тогтоолыг  Ашигт малтмалын газарт, “Ашигт малтмалын лицензтэй аж ахуйн нэгжид шалгалт хийсэн тухай” улсын байцаагчийн 2011.06.23-ны 38/05-171 тоот дүгнэлт гаргаж аймгийн нийт сумдын Засаг дарга нарт хүргүүлсэн. Завхан аймгийн  Тэлмэн сумын Засаг дарга тус сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэрт баригдах дулааны цахилгаан станцад газар эзэмшүүлэх тухай захирамж гаргахдаа Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17-р зүйлийн 17.10 дахь заалтыг зөрчиж “Шинэ-Азиа майнанг” группт газар эзэмших эрхийн бичгийг олгож гэрээ байгуулсан зөрчлийг арилгуулж  ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллуулсан. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Хил хязгааргүй алхам” ТББ, “Бичил уурхайчдын холбоо”-ны хүсэлтийн дагуу Борнуур сумын Ноён уулын Сүжигтийн аманд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл  эзэмшигч “Гүн билэг трейд” ХХК-ий талбайд 2011 оны 07 дугаар сарын 25-26–ны өдрүүдэд  шалгалт хийж, улсын байцаагчийн 2011.07.28-ны 46/15/03-194 тоот актаар үйл ажиллагааг зогсоон, хугацаатай албан шаардлага өгч археологийн судалгаа хийлгүүлэх арга хэмжээ авчээ. Ерөнхийд нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарын байгаль орчин, геологи уул уурхай, соёлын өвийн чиглэлийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг улсын хэмжээнд дундчилан хувиар тооцож дүгнэвэл: Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээний тухай хуулийн 1 заалт 45,2%, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 2 заалт 40.9%, Байгалийн ургамлын тухай хуулийн 5 заалт 48,3%, Агаарын тухай хуулийн 6 заалт  48,6%, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 2 заалт 37,5%, Ан агнуурын тухай хуулийн 1 заалт 49,9%, Амьтны тухай хуулийн 10 заалт 53,1%, Рашааны тухай хуулийн 7 заалт 53.3%-ийн хэрэгжилттэй байгаа нь туйлын хангалтгүй, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 заалт 64,4%, Геодези зураг зүйн тухай хуулийн 4 заалт 66.1%, Усны тухай  хуулийн 8 заалт  65.9%, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль 65.9%, Газрын хэвлийн тухай хуулийн 5 заалт 64.8%, ийн хэрэгжилттэй байгаа нь хангалтгүй, Ойн тухай хуулийн 8 заалт 70,2%, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай  хуулийн 5 заалт 71.7%, Газрын тухай хуулийн 10 заалт 75.9%, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 заалт 73,2%, Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай  хуулийн 6 заалт 70.2%, Ашигт малтмалын тухай  хуулийн 7 заалт 71.7%-ийн хэрэгжилттэй байна. Бүх шатны Засаг дарга нарын эрх үүргийн хэрэгжилтэнд судалгаа хийж үзэхэд дотоодын хяналт шалгалт сул, аймаг, сумын төвөөс гаднах эрх үүргийн хэрэгжилт хангалттай хийгддэггүй, зөвхөн суурьшлын бүсэд хамааралтай хууль тогтоомжийн заалтуудыг хэрэгжүүлдэг байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээний тухай, Ан агнуурын тухай, Амьтны тухай, Байгалийн ургамлын тухай, Рашааны тухай, Агаарын тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуулиудын хэрэгжилт хангалтгүй байгаа нь орон нутгийн Засаг дарга нарын хууль эрх зүйн мэдлэг муу байгаатай холбоотой байна.Нутгийн захиргааны байгууллагууд “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээний тухай” хуулийн дагуу төлбөрийн орлогоор санхүүжүүлж хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж зардлыг улсын төсөвт тусгадаггүй, агнуур зохион байгуулалт, байгалийн нөөцийн менежментийн төлөвлөгөөг боловсруулж Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулдаггүй, байгалийн ховор тогтоц, нөөц бүхий газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтанд авдаггүйгээс байгаль орчныг хамгаалах багц хуулийн хэрэгжилтийн түвшин хангалтгүй байх, байгаль орчин бохирдох, байгалийн нөөцийг зүй бусаар ашиглах үндсэн шалтгаан нөхцөл болж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх, уг байгууллага нь мэргэжлийн хяналтын төв байгууллага, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хилийн мэргэжлийн хяналтын алба, сумын мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас бүрдэнэ” гэсэн заалтын дагуу сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчдыг босоо тогтолцоонд шилжүүлэх асуудал бүрэн шийдвэрлэгдээгүйгээс Сумдын Засаг даргын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгч, гаргасан зөрчил дутагдлыг арилгуулах чиг үүрэг гүйцэтгэх ёстой улсын байцаагч нь сумын Засаг даргын тамгын газарт харъяалагдан тэндээс томилогдож байгаа нь мэргэжлийн хяналтыг сумын түвшинд хараат бусаар, үр дүнтэй хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байна. Жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөгүй, сумдад иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас гаргасан хүсэлтийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан төлөвлөдөггүйгээс эмх замбараагүй газар олголт хийгдэж байна. Аймаг, сумын Иргэдийн хурал,  Засаг дарга нар “Газрын тухай” хуулиар хүлээсэн эрх үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлдэггүй, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавьдаггүй, газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялагийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавьж, зөрчлийг арилгуулах тал дээр хангалтгүй ажилладаг, зөвхөн газар олгох тухай шийдвэр гаргах төдийхөнд “Газрын тухай”  хуулийг хэрэгжүүлж байна. Бүх шатны Засаг дарга нар Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Соёлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1,14.2.2. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1,17.9,17.10 дахь заалтаар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахгүй байгаа нь түүхийн үнэт баримт  устаж үгүй болох  үндсэн шалтгаан болж байна. Ирүүлсэн шалгалтын танилцуулга, шалгалтаар авсан арга хэмжээ, орон нутгийн мэргэжлийн хяналтын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн зэргээс дүгнэн үзэхэд Архангай, Баянхонгор, Дундговь, Орхон аймгийн мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн материал хангалтгүй байгаа нь тогтоогджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sain ajil bolson bn. gazar deerhi hyanaltiin hugatsaagaa oirtuulmaar bn da tegehgui bol zugeer hadan hashgarsantai adil shu.
2011-12-22
Ene dund yaagaad Omnogoviin ner bhgui bn aaa..hamgiin turuund omnogoviig shuumjleh yostoi end tendgui bolson boloogui uurhainuli hujaa nar...deed zasag darga BADRAA n end tendgui zuvshuurul uguul avilgal avaal mun Bathuyag gej 2 ajilgui nuhur bn aaa Badraa Bathuygiig shalguulhaar ymaaa
2011-12-21