"Тэмүжин" романыг Монгол хэлнээ хөрвүүлжээ

img

Буриадын зохиолч Алексей Гатаповын бичсэн “Тэмүжин” романыг нэрт дуун хөрвүүлэгч, СГЗ, зохиолч, судлаач Хатагин Го.Аким монгол хэлнээ хөрвүүлжээ. Номын хурим энэ сарын 3-ны өдөр Үндэсний номын санд болохоор товлогджээ. нээлтийн үйл ажиллагаанд Буриадын Соёлын сайд Т.Г.Цыбиков, Буриадын Үндэсний номын сангийн захирал Ж.Б.Ильина, номын зохиолч Алексей Гатапов, орчуулагч СГЗ Го.Аким, Ардын уран зохиолч, СГЗ Т.Галсан, Д.Цоодол, нийтлэлч Баабар нарын эрхмүүд оролцох аж.

ө

Хоёр дэвтэр “Тэмүжин” романд Чингис хааны бага насны үеийг дүрслэн үзүүлсэн ба залуу баатрын 9-11 насны үе буюу түүний төлөвшиж байсан чухал үеийг тусгасан байдаг байна.

б

Буриадын зохиолч Алексей Гатапов нь “Монголын нууц товчоон”-д удаа дараа дурдагддаг түүхт нутаг болох Баргужин төхөм буюу өнөөгийн Баргузин аймагт төржээ. Түүхийн багш мэргэжилтэй тэрбээр Монголын түүхэн тууль “Чоно баатар”-ыг орос хэл рүү орчуулсан ба "Жолоодогчийн мэндэлсэн нь",  "Чингис хааны өрлөг баатар", "Монголын түүхэн толь бичиг" /Нэвтэрхий толь-лавлах/, "Тэмүжин" зэрэг бүтээл туурвижээ.

ө

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ